link

“Урлахуйн ертөнц” наадам болж өнгөрлөө.
2011-05-11 18:18 Админ

ШУТИС-ийн ҮТДС –иас зохион байгуулж байгаа “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2011 оны 5-р сарын 03-ны өдөр “SS CLUB”-т  амжилттай болж өндөрлөлөө.

“Урлахуйн ертөнц” наадам нь оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар “Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ наадам нь оюутан залуусын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, оролцогч сургууль оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Үүнд: Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн 12 мэргэжлийн оюутнуудын бүтээл, мөн тус сургуулийн дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болох лицейн сурагчдын бүтээл, “СИТИ” дээд сургууль, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”, “Хүрээ” дээд сургууль, “Улаанбаатар” дээд сургууль, “Үйлдвэрлэл Урлалын Сургууль”, “Аrena мултимедиа” студи, “СТАРС” дээд сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн оюутнуудын бүтээл оролцсон нь наадмын цар хүрээг тэлээд зогсохгүй энэ мэргэжлээр суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.

Уг наадамд:

  • МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл
  • ШУТИС-ийн ректор доктор, профессор Б.Дамдинсүрэн
  • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор доктор, профессор Г.Дамдинням
  • Санхүү эдийн засгийн газрын дарга доктор, профессор С.Төгс
  • ШУТИС-ийн Төв номын сангийн захирал Ч.Гульнар
  • ХХААХҮЯамны мэргэжилтэн Н.Нарангэрэл
  • Бусад зочид
  • БСШУЯам
  • ХАҮТанхим
  • Мэргэжлийн холбоод
  • Компьютер графикчдын холбоо
  • Монголын ноос ноолуурын холбоо
  • Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо
  • Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо
  • Арьс ширэн үйлдвэрлэгчдийн холбоо
  • Гоёо ХК
  • АМНО ХК
  • Өүлэн мэнч ХК
  • Мөн үйлдвэрүүдийн төлөөлөгчид зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Наадмын хүрээнд дизайны чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулж, мөн График дизайн, Компьютерийн график дизайн, Интерьер дизайн, Нэхмэл эдлэл, Арьс ширэн эдлэл, Хувцас загварын чиглэлээр суралцагч оюутан залуус, лицейн сурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулсан.

Шилдгийн шилдэг тус бүр НЭГ бүтээлийг шалгаруулан Тайвань, Солонгос улсад оюутан солилцоогоор нэг жилийн хугацаатай суралцах эрх бүхий “ГРАН ПРИ” шагнал олгосон бөгөөд мөн номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан:

  • Өргөмжлөл, Сургуулийн шагнал
  • Ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  • “Оюутны шилдэг бүтээлийн цомогт” бүтээлээ хэвлүүлэх эрх
  • График дизайны чиглэлээр шалгарсан бүтээлийг Япон улсад зохиогдох Олон улсын “ABU-Tohoku” наадамд оролцуулах эрхээр шагнасан байна.

Наадмын I хэсэг: 

Уг наадмын ЭХНИЙ хэсэгт “Компьютерийн график дизайн”, “Хэвлэлийн график дизайн”, “Үйлдвэрлэлийн дизайн” мэргэжлээр суралцагч оюутан залуусын шалгарсан бүтээлийг толилуулсан байна.

 

  • Wacom самбар дээрхи зургийн уралдаанд: 31 оюутан оролцсоноос “СИТИ” дээд сургуулийн оюутан  Б.Амарзаяагийн “Зөгий” бүтээл шилдэг бүтээлээр шалгарсан байна.
  • Уран сайхны плакатны төрлөөр: Хэвлэлийн график дизайны 4 курсын оюутан Б.Энхтогтохын “Ногоон бүс” плакат “Тэргүүн байр” эзэлсэн бол Хэвлэлийн график дизайны 2 курсын оюутан Ц.Нямчулууны “Зохиомж” плакат “Тусгай байр
  • Комикс номын төрлөөр: 74 оюутны 60 бүтээл оролцсоноос Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Хэвлэлийн график дизайны 4 курсын оюутан Б.Чинзоригийн  “Ид шидийн ертөнц ба ногоон баатар” комикс бүтээл “Тэргүүн байр”, Хэвлэлийн график дизайны 4 курсын оюутан Ц.Эрхбаяр, Б.Билгүүн нарын “Алтан хулгана” комикс бүтээл “Тусгай байр
  • Tелевизийн бүтээлийн төрлөөр: 6 оюутны 2 бүтээл оролцсоноос Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Компьютерийн график дизайны 3 курсын оюутан Нацагдорж, Болорчулуун, Түвшинбаатар нарын “Сэтгэлийн шуудан” хамтын бүтээл “Тусгай байр
  • 2D анимаци төрлөөр: 31оюутны 12 бүтээл оролцсоноос Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Компьютерийн график дизайны 3 курсын оюутан С.Маргадын “Хурц хямрал” бүтээл “Тэргүүн байр”, “СИТИ” дээд сургуулийн оюутан  Г.Сүхбат, Ц.Эрдэнэсүрэн  нарын “Утсан хүү” бүтээл “Тусгай байр
  • Интерьерийн төрлөөр: 33 оюутны 10 бүтээл оролцсоноос Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Э.Мөнхтуул, Г.Гэрэлтуяа, Г.Хонгорзул, П.Отгонцэцэг, Г.Жаргалсүрэн, Лхамхүү нарын “Их нүүдэл” хамтын бүтээл “Тэргүүн байр”, Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Ж.Бямбасүрэн, Ө.Алтанзаяа, А.Мандах, М.Мөнхтулга нарын “Баянбүрд оюутны цогцолбор хотхон” бүтээл “Тусгай байр
  • 3D анимаци төрлөөр: 7оюутны 5 бүтээл оролцсоноос  Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн Компьютерийн график дизайны 4 курсын оюутан Б.Мөнхбаяр, Ж.Бат-Эрдэнэ нарын “Чонын удам” бүтээл “Тэргүүн байр”, “Хүрээ” дээд сургуулийн оюутан Төгөлдөрийн “Flower” бүтээл “Тусгай байр” тус тус эзэлсэн байна.
  • Эрдэм шинжилгээний хуралд: Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Э.Цолмонгийн “Ногоон барилга байгууламж” илтгэл шалгарсан байна.

 

Наадмын II хэсэгт

Уг наадмын ХОЁРДУГААР хэсэгт “Хувцасны дизайн”, “Нэхмэл эдлэлийн дизайн”, “Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний технологи” мэргэжлээр суралцагч оюутан залуус болон лицейн сурагчдын шилдэг бүтээлүүдийн загварын шоу үзүүлбэр явагдсан бөгөөд

  1. Ирээдүйн брэнд загвар
  2. Шилдэг цогц шийдэлтэй загвар
  3. Шинэ санаа, шилдэг сэтгэлгээтэй загвар
  4. Зохион бүтээлт, технологийн оновчтой боловсруулалттай загвар
  5. Материалын шинэлэг шийдэлтэй загвар гэсэн төрлөөр дараах таван

номинациар шалгаруулалт явагдсан байна. Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд “ШУТИС-ийн 21-р зууны оюутан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 12 сургуулийн 48 оюутан оролцлоо. Эдгээр суралцагчдаасаа “Шилдэг загвар өмсөгч - Оюутан” -ийг шалгарууллаа. 

  • Ирээдүйн брэнд загвар-Шилдгийн шилдэг бүтээлээр Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлтийн 3 курсын оюутан Л.Зээргэний “Pocahontas” коллекци
  • Шилдэг цогц шийдэлтэй загвараар Оёмол бүтээгдэхүүний технологийн 4 курсын оюутнуудын “Daisy” хамтлагийн “Moon flower” коллекци
  • Шинэ санаа, шилдэг сэтгэлгээтэй загвараар Нэхмэл эдлэлийн дизайны 2 курсын “Inspiration” хамтлагийн “Эрч” коллекци
  • Зохион бүтээлт, технологийн оновчтой боловсруулалттай загвараар Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлтийн 5 курсын оюутан Э.Буянхишигийн  “Борооны дараа” коллекци
  • Материалын шинэлэг шийдэлтэй загвараар Хувцасны дизайны 2 курсын “Эсрэг баг” хамтлагийн “Оршихуй” коллекци тус тус шалгарч
  • ГРАН ПРИ шагналаар Хувцасны дизайны 3 курсын “Алтан ураг” хамтлагийн “Ургах наран” коллекци тус шагнагдлаа.

Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулсан бөгөөд

  • Түшиг ханбогд” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Оёмол бүтээгдэхүүний технологийн 1 курсын  оюутнуудын “Шөнийн цэцэг” хамтлагийн “Strange” коллекци
  • Өүлэнмэнч” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Хувцасны дизайны 2 курсын оюутнуудын “Шигтгээ” хамтлагийн “Samurai Storm” коллекци
  • Амно” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлтийн 5 курсын оюутан Э.Буянхишигийн “Борооны дараа” коллекци
  •  “Монстиль” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлтийн 3 курсын оюутнуудын “Real” хамтлагийн “June” коллекци
  •  “Наранжаргал” ХХКомпанийн нэрэмжит Хувцасны дизайны 4 курсын оюутан Б.Хишигжаргалын “One in million” коллекци
  •  “Ноос ноолуурын холбоо”-ны нэрэмжит шагналаар Нэхмэл эдлэлийн дизайны 3 курсын оюутнуудын “Magic needle” хамтлагийн “Jewel” коллекци
  •  “Goyol cashmere” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Нэхмэл эдлэлийн дизайны 3 курсын оюутнуудын “Тэмүүлэл” хамтлагийн “Drop” коллекци
  • Red line” ХХКомпанийн нэрэмжит шагналаар Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутнуудын “Их нүүдэл” бүтээлүүд шалгарч
  •  “NM”, “U and B” зэрэг компаниуд оюутнуудыг ажилд орох эрхийн бичгээр шагналаа.

Наадмын III хэсэг: 

Уг наадмын үеэр “ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН” гарсан бөгөөд уг үзэсгэлэнд “Компьютерийн график дизайн”, “Хэвлэлийн график дизайн”, “Үйлдвэрлэлийн дизайн” “Нэхмэл эдлэлийн дизайн”, “Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт”, “Оёмол бүтээгдэхүүний Технологи”, “Хувцасны дизайн” оюутнуудын бүтээлийг дэлгэн сонирхууллаа. Энэ жилийн наадамд анх удаа “Хэвлэлийн үйлвэрлэлийн технологи” мэргэжлээр суралцагч оюутнуудын ном, сэтгүүлийн хавтасны дизайн, технологи, зургийн цомог, дурсгалын дэвтэр, дипломны хавтасны дизайны төрлөөр оролцож байгаа бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байна.

Энэхүү наадамдаа идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд та бүхэнд сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2012” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж  - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

 

 

 

 

Affiliated schools