link

Нефтийн боловсруулалтын хими-технологийн салбарт эрдэмтэн нэгээр нэмэгдлээ
2011-06-03 10:31 Админ

ШУТИС-ийн Материалын Технологийн Сургуулийн Органик технологийн багийн ахлах багш Э.Энхцэцэг “ Нефтийн биомаркер нүүрсустөрөгчдийн судалгаа” сэдвээр МУИС-ийн дэргэдэх Хими, химийн технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлд  доктор, проф. Б.Бямбагарын удирдлагаар докторын зэргийг амжилттай хамгааллаа. “Нефтийн биомаркер нүүрсустөрөгчдийн судалгаа” нь манай орны хувьд нефтийн хими технологийн судалгаагаар хийгдсэн 2 дахь ажил бөгөөд  уг ажилд Зүүнбаян,Тамсагбулагийн ордын зарим цооногийн нефтийн нүүрсустөрөгчдийн бүлгийн найрлага болон нефтийн найрлага дахь биомаркер нүүрсустөрөгчид нэг бүрийн найрлагыг судалснаар нефтийг боловсруулах, ашиглах чиглэлд суурь судалгааны материал болно. 

Affiliated schools