link

“Металл судлал”-ын улсын II олимпиадыг ДаТС, МИС хамтран зохион байгууллаа
2011-05-12 10:40 Админ
ШУТИС-ийн ДаТС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан “Металл судлал” хичээлийн улсын II олимпиад Дархан дахь Технологийн Сургууль дээр 2011 оны 05 сарын 05, 06-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уг олимпиадад:
1. ШУТИС-ийн МИС-ийн 1 баг
2. ШУТИС-ийн БИАС-ийн 1 баг
3. ШУТИС-ийн ДаТС-ийн 1 баг
4. ШУТИС-ийн Эрдэнэт ТИС-ийн 1 баг
5. ШУТИС-ийн МТС-ийн 1 баг
6. ТЗДС-ийн 2 баг
7. ХААИС-ийн 1 баг нийт 8 баг оролцов.
 
Олимпиадад оролцогчид Дархан-Уул аймаг дахь Металлургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр"-ийн төмрийн хүдрийн уурхайн баяжуулах цех, ган хайлуулах цех, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех,”ДарханГеоМаш” ХХК, "Blast Furnace Plant" үйлдвэрийн төмрийн хүдрийн нойтон баяжуулалтын технологи үйл ажиллагаатай танилцлаа.
Олимпиадыг нээж ДаТС-ийн захирал С.Цэвэл, ДаТС-ийн Металлурги Машин Үйлдвэрлэлийн багийн  тэргүүлэх профессор Ч.Ганзориг нар үг хэлж,  оролцогчдод амжилт хүссэнээр олимпиадыг эхлүүллээ.
Олимпиадыг тестийн Articulate Quizmaker программ ашиглан зохиосон нь олимпиадыг богино хугацаанд шуурхай зохион  байгуулах боломжийг олгосон бөгөөд тестийн материалыг засахад бага хугацаа зарцуулагдсан төдийгүй оюутнууд тестээ бөглөөд дуусангуутаа дүнгээ мэдэх боломжтой байсан нь ололттой тал байлаа. 
Олимпиадын дүн
Хувийн амжилтаар:
1-р байр        Одбаяр /ТЗДС/
2-р байр        Шинэбаяр /МИС/
3-р байр        Анхбаяр  /ТЗДС/
Багийн амжилтаар:
1-р байр         ТЗДСургууль 
2-р байр         МИСургууль
3-р байр         МТСургууль 
Олимпиадад  амжилт гаргасан болон нийт  оролцсон оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!


ЗХШҮГ

Affiliated schools