link
КтМС-ээс "The 2009 Pan-Asian Retailing Simulation Game" онлайн тэмцээнийг зохион байгуулах гэж байна
"The 2009 Pan-Asian Retailing Simulation Game" сэдэвт олон улсын тэмцээнийг Тайваны Үндэсний Төв их сургуулиас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнийг Ази тивийн их дээд сургуулиудын Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд Жижиглэн худалдааны бизнес эрхлэлтийн талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх, бие даасан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа билээ. Тэмцээн нь Интернетийн орчинд тусгай программын тусламжтайгаар багуудын хооронд явагдана. Баг тус бүр нь гурван тоглогчтой ба алслагдсан байрлалтай жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр бүхий компанийн маркетинг, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах байдлаар онлайн тоглолт хийж өрсөлдөнө.
ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбар уг тэмцээнийг хамтран зохион байгуулагчдын нэг нь болсондоо баяртай байна. Тус тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд олон улсын тэмцээнд оролцох Монгол Улсын аварга багийг шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд улс орнуудаас шалгарсан багууд урилгаар оролцоно. Тайваны талаас Азийн аварга баг болон 1, 2-р байруудын мөнгөн шагнал болон 2009 оны 5 сард Тайван улсад болох эцсийн шатны тэмцээний нийт зардал (онгоцны билет, байр, хоол) -г бүрэн хариуцна.
Монголд зохион байгуулах тэмцээнийг 2009 оны 3-р сарын 14-ний өдөр КтМС дээр зохион байгуулна. Улсын тэмцээнд оролцохын тулд багууд 2009.02.02-ны дотор зохион байгуулагчдад мэдэгдэх ёстой. Багууд тэмцээний өмнө хамгийн багадаа 1 сар програмын тусламжтайгаар дадлага хийх шаардлага тавигдана.
Оролцох хүсэлтэй багууд энэ асуудлаар КТМС-ийн багш Д.Оюунгэрэл (oyungerel_d@csms.edu.mn, утас 99264020), КТМС-ийн багш М.Саруул-Эрдэнэ (m_saruul@csms.edu.mn, утас 88010709)-тай холбогдоно уу.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened