“МӨРӨӨДӨЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТӨВ” НҮТББ дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготойгоор “Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Тэтгэлгийн хэмжээ 2,000,000₮
Тавигдах шаардлага
- Өдрийн ангийн 2, 3-р дамжаанд суралцдаг байх
- 19-25 настай байх
- Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Сурлагын голч дүн 3,0 түүнээс дээш байх
- Аливаа хэрэг зөрчилд холбогдоогүй байх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
- Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх
Тэтгэлэг олгоход баримтлах зүйл
- Нэг жилд нийт 10 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)
- Эхний шатны шалгаруулалт Мөрөөдөл ОУ-ын хүүхдийн зуслангийн байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.
- Хоёрдугаар шатны шалгаруулалт эхний шатанд тэнцсэн 30 оюутныг багт хуваан даалгавар биелүүлнэ. Даалгаврыг зуслангийн удирдлагын баг өгнө.
- Төслийн даалгаврын биелэлтээс хамааран шилдэг 10 оюутан шалгарна.
Бүртгэл
2018 оны 04 дугаар сарын 03-ны өдрөөс 04 сарын 10 өдөр хүртэл Мөрөөдөл зуслангийн байранд бүртгэнэ.
Бүрдүүлэх бичиг баримт
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт, эссе (хүсэлтийг www.dreamcamp.mn сайтын тэтгэлэгт хөтөлбөр цэснээс татаж авах эсвэл Оюутны соёл үйлчилгээний албанаас авах)
- Эссэний сэдэв: “Зөв дадал” (200-250 үгтэй байх)
- Нэг хувь цээж зураг (3x4 хэмжээтэй сүүлийн 5 сард авахуулсан байх)
- Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
- Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган баталгаажуулсан байх
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг хавсаргах)
Шалгаруулалтын хугацаа
1-р шат: 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 04 сарын 13-ны өдөр хүртэл
2-р шат: 2018 оны 04 сарын 16-ны өдрөөс 04 сарын 30-ны өдөр хүртэл
Мөрөөдөл зуслан
Сүхбаатар дүүрэг, 5 хороо Happy land тоглоомын төвийн 2 давхарт 8 тоот
Холбогдох: 70130108, 80089807
Bеб сайт: www.dreamcamp.mn
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЧИЛГЭЭНИЙ АЛБА