“Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр
2018-04-03 23:00

“МӨРӨӨДӨЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ТӨВ” НҮТББ дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготойгоор “Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна.  Тэтгэлгийн хэмжээ 2,000,000₮

Тавигдах шаардлага

  1. Өдрийн ангийн 2, 3-р дамжаанд суралцдаг байх
  2. 19-25 настай байх
  3. Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх
  4. Сурлагын голч дүн 3,0 түүнээс дээш байх
  5. Аливаа хэрэг зөрчилд холбогдоогүй байх
  6. Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
  7. Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх

Тэтгэлэг олгоход баримтлах зүйл

  1. Нэг жилд нийт 10 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)
  2. Эхний шатны шалгаруулалт Мөрөөдөл ОУ-ын хүүхдийн зуслангийн байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.
  3. Хоёрдугаар шатны шалгаруулалт эхний шатанд тэнцсэн 30 оюутныг багт хуваан даалгавар биелүүлнэ. Даалгаврыг зуслангийн удирдлагын баг өгнө.
  4. Төслийн даалгаврын биелэлтээс хамааран шилдэг 10 оюутан шалгарна.

Бүртгэл 

2018 оны 04 дугаар сарын 03-ны өдрөөс 04 сарын 10 өдөр хүртэл Мөрөөдөл зуслангийн байранд бүртгэнэ.

Бүрдүүлэх бичиг баримт

  1. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт, эссе (хүсэлтийг www.dreamcamp.mn сайтын тэтгэлэгт хөтөлбөр цэснээс татаж авах эсвэл Оюутны соёл үйлчилгээний албанаас авах)
  2. Эссэний сэдэв: “Зөв дадал” (200-250 үгтэй байх)
  3. Нэг хувь цээж зураг (3x4 хэмжээтэй сүүлийн 5 сард авахуулсан байх)
  4. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  5. Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган баталгаажуулсан байх
  6. Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг хавсаргах)

Шалгаруулалтын хугацаа

1-р шат: 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 04 сарын 13-ны өдөр хүртэл

2-р шат: 2018 оны 04 сарын 16-ны өдрөөс 04 сарын 30-ны өдөр хүртэл

Мөрөөдөл зуслан

Сүхбаатар дүүрэг, 5 хороо Happy land тоглоомын төвийн 2 давхарт 8 тоот

Холбогдох: 70130108, 80089807

Bеб сайт: www.dreamcamp.mn

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЧИЛГЭЭНИЙ АЛБА