link
ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн зайн сургалтаар КТМС-ийн бизнесийн удирдлагын мэргэжлээр магистрт сурч буй Д.Энхзол 6 дугаар сарын 13-нд Е-нээлттэй сургуулийн “е-conference hall”-д төгсөлтийн ажлаа амжилттай хамгааллаа. Д.Энхзол магистрын ажлаа “Чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь” сэдвийг ШУТИС-ийн жишээн дээр хийжээ. Монголдоо анх удаа зайн сургалтаар магистрын зэрэг хамгаалсан оюутан Д.Энхзол нь одоо Японд ажиллаж амьдардаг юм байна. 2007 онд МУИС-ийг компьютер программ хангамж мэргэжлээр дүүргэн япон улсын компанид ажиллах болсон байна. Харин 2011 онд ШУТИС-ийн магистрын түвшний сургалтыг зайн хэлбэрээр суралцаж төгсөж байгаа нь энэ юм.
ШУТИС Е-сургалтын хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхлэн, єнгєрсєн онд Е-нээлттэй сургууль байгуулагдсан юм. Е-нээлттэй сургууль нь бакалавр, болон магистрын зайн сургалтыг хариуцан явуулж байгаа бөгөөд гадаад орнуудаас, мөн орон нутгаас тус сургалтанд хамрагдаж байна. ШУТИС-ийн хэмжээнд магистрын түвшний 36 мэргэжлээр зайн сургалт явуулж байгаа юм. Зайн сургалт нь ажлын байрнаасаа хөндийрөлгүй, цаг зав, хөрөнгө мөнгө, оршин байгаа газар нутаг хамаарахгүйгээр суралцах боломж олгодгоороо давуу талтай юм.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened