link

Дэвшилтэт технологи -дизайн-хувцас үйлдвэрлэл
2009-02-10 21:04 Админ

 Дэвшилтэт технологи -дизайн-хувцас үйлдвэрлэл"

сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллагдлаа.

         Хөнгөн аж үйлдвэрийн 75 жил, ШУТИС-ийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас 2009 оныг "Үйлдвэржилтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан, ХХААХҮЯ,  ШУТИС,  Монголын дизайнеруудын холбоо хамтран 2009 оны 2 дугаар сарын 6 -ны өдөр "Дэвшилтэт технологи-дизайн-хувцас үйлдвэрлэл" сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага  хурлыг  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. 

Хуралд ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоодын төлөөлөгчид мөн оёдол, сүлжмэл, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, судлаач нийт  30 байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож монгол улсад хувцас болон эцсийн бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд  дизайныг хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах талаар санал бодлоо солилцлоо.

       Бага хурлаар дэвшилтэт технологи хувцас үйлдвэрлэлд; хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага; хувцасны дизайны хөгжил, техник, технологийн дэвшил; хувцасны дизайн-имидж; хувцас зохион бүтээлтийн онцлог гэсэн чиглэлээр нийт 18 илтгэл тавьж, 12 ханын илтгэлийг тус тус хэлэлцлээ.

        Хурлын үеэр ШУТИС-ийн Хувцас судлалын төв, Нэхмэлийн хүрээлэн, Арьс ширний дэвшилтэт технологийн судалгааны төвийн судалгааны ажлын зарим үр дүн  болон бусад үйлдвэр аж ахуйн газруудын шилдэг  бүтээгдэхүүний үзэсгэлэн гарснаас гадна ҮТДС-ийн эрдэмтэн багш нарын сүүлийн үед  тууривасан номын үзэсгэлэн гарч номын баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн  "Хувцас Судлалын Төвийн мэдээлэл" № 7 хэвлэгдэж тараагдлаа. Хурлаас  Засгийн газар, холбогдох яамд,  сургалтын байгууллага болон үйлдвэрлэл  эрхлэгчдэд хандсан уриалга, зөвлөмж гаргасан юм.


Affiliated schools