link
ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн суралцагчдын төгсөлтийн “Эрдмийн баярын”-ын ёслолын үйл ажиллагаа 2018.06.11-ний өдрийн 10-13 цагт ШУТИС-ийн Хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Эрдмийн баярын үйл ажиллагаанд:
Энэ үеэр Ахлах сургуулийг амжилттай төгсөж байгаа 57 сурагч бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авч, мөн энэ хичээлийн жилээс эхлэн Ахлах сургуулийн суралцагчид гүнзгийрүүлэн үзсэн хичээлүүдээрээ ШУТИС-ийн бакалаврын сургалтын I курсийн зарим хичээлүүдийн кредитийг тооцуулан батламжаа 44 төгсөгч гардан авлаа. Төгсөгчдөөс олон улс, улс, хотын уралдаан олимпиадад оролцож амжилт гаргасан 5 сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо.
Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр суралцах хугацаандаа анги хамт олноо манлайлсан шилдэг суралцагчдаа шагнаж урамшуулав.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12б ангийн сурагч Дамдины Уранчимэг шалгарч захирлын нэрэмжит шагнал, Монголын сурагчдын холбооны Авьяаслаг сурагч алтан медаль
Монголын сурагчдын холбооны
“Тэргүүний сурагч” алтан медалиар: О.Бат-Оргил 12а, Б.Оюунтөгс 12б, Б.Булган 12в
Монголын сурагчдын холбооны “Эрдэм оюу” алтан медалиар: Х.Тэмүүжин 12а, Б.Мөнхжин 12б, Э.Сарангоо 12в
Монголын сурагчдын холбооны “Авьяаслаг сурагч” алтан медалиар: Б.Пүрэвсүрэн 12б, Т.Цэлмэг 12б, Б.Анужин 12б, Б.Наранхүү 12б
Эрдмийн баярын үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж, баяр хөөр, дуу хуураар дүүрэн болж өндөрлөлөө. Бидний үйл ажиллагааг хүндэтгэн хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүд, суралцагчдадаа талархал илэрхийлье.
12а анги хамт олон 12б анги хамт олон
12в анги хамт олон
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened