link
Химийн инженерчлэл-3, Химийн технологи-3 ангийн нийт 18 оюутан, О.Отгонтуул, Л.Нямжаргал багш нарын хамт 2018 оны 6 сарын 2-ноос 10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Аж Үйлдвэрийн Их Сургуульд дадлага хийв.
Тус сургуулийн удирдлагууд биднийг найрсаг дотно хүлээн авсан ба сургуулиа танилцуулав. Өвөр Монголын Хөх хотын Аж Үйлдвэрийн Их Сургууль нь 1951 онд Өвөр Монголын Технологийн Институт нэртэй байгуулагдсан ба 1993 онд одоогийн Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль нэртэй болсон. Энэхүү Их Сургууль нь бакалавраас докторын зэргийн сургалт явуулдаг. Нийт 2100 гаруй албан хаагчдаас 1354 багш , тэдгээрийн 128 профессор, 400 дэд профессор ажилладаг ба 24000 оюутан суралцаж байна.
АНУ, Канад, Герман, Франц, Польш, Япон, Орос, Австрали , Монгол Улсын олон их сургуулиудтай удаан хугацааны турш хамтран ажилладаг хэмээн танилцууллаа.
Манай оюутнууд Химийн Инженерчлэлийн лабораторит эхний өдрөө ажилласан бөгөөд нэрлэгийн процессын тусламжтай бодисыг хольцоос нь салгах аргатай танилцан туршилт хийж, туршилтын үр дүнгээ ашиглан тооцоо хийв.
4 хоногийн турш хагас үйлдвэрлийн лабораторит тасралтгүй ажиллагаатай ректификацийн процесс, шингэний гидромеханикийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, шингэний урсгалын хурд, дулаан солилцох, хатаах процесс, тэдгээрийн технологийн схем, горимыг тогтоох, үйлдвэрлэлийн автоматжуулалтын программтай танилцаж, өөрсдөө туршилтын ажил хийн үр дүнг тооцов.
Энэхүү дадлага ажил нь манай оюутнуудад их үр өгөөжтэй, сурах үйлсэд нь урам зориг өгсөн ажил боллоо.
Цаашид манай хоёр сургууль хамтын ажиллагааныхаа хүрээнд Химийн технологи мэргэжлээр 2+2 хөтөрлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа тул хамтарсан сургалт, дадлага, судалгааны ажлууд улам өргөжин батжиж, улс эх орондоо ихийг бүтээх мэргэжилтэн олноор төрөн гарна гэдэгт найдаж байна.
ШУТИС, ХШУС, Химийн Инженерчлэлийн Салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened