link

“Монгол, Хятад улсын Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвт судалгааны ажлын нээлтэд оролцов
2018-08-21 22:38

2018 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Захирал, Доктор, профессор Ч.Мангалжалав, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор Г.Бэхбат, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга, Доктор О.Бавуудорж нарын төлөөлөгчид Хойд Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их Сургууль (ХХЦЭХИС) дээр томилолтоор ажиллан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын Эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Монгол орны өмнө зүгийн говийн бүсийн салхины эх үүсвэрийн үзүүлэлтүүдийг судалж нөөцийг тогтоох, “Монгол, Хятад улсын Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвт судалгааны ажлын албан ёсны нээлтэнд оролцлоо.

Энэхүү судалгааны ажил нь 1,320,000 юанийн  төсөвтэй бөгөөд Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрөөр Салхин эрчим хүчний чиглэлээр хийгдэж байгаа анхны судалгаа юм.

БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, МУ-ын БСШУЯ-наас хамтран 2017 онд шалгаруулсан тендерт ШУТИС-ийн ЭХС, ХХЦЭХИС, Өвөрмонголын Бугатын ШУТИС-ийн хамтарсан консорциум шалгарч энэ оноос ажлаа эхэлж байна. Уг нээлтийн ажиллагаанд ХХЦЭХИС-ийн Эрдэм шинжилгээ Эрхэлсэн проректор, профессор Qinliang Tan, тус сургуулийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Дэд захирал, Профессор Zhengmao Zhu, ХХЦЭХИС-ийн Салхины эрчим хүчний салбарын профессор Yungqian Liu, Төслийн удирдагч Доктор, Дэд профессор Shuang Han, Өвөр монголын Бугатын ШУТИС-ийн профессор Zhang Fei, МУ-аас Хятад улс дахь Элчин сайдын яамны Худалдааны консул Л.Базарсад нарын хүмүүс оролцлоо.

Төслийн гол зорилго бол Монголын өмнөд зүгийн говийн бүсийн Салхины үзүүлэлтүүд болон нөөцийг үнэлэх энэ чиглэлээр хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж чиглэлүүдийг тодорхойлоход оршино. Гурван жилийн хугацаатай үргэлжлэх энэ төслийн хүрээнд их сургуулиуд хоорондын ахисан түвшний сургалтын ажиллагааг хөгжүүлж судалгаа дуусах үед Хятадын талаас (Ph.D) Доктор 1, Магистр 3, Монголын талаас (Ph.D) Доктор 2-ыг хамгаалуулж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Impact Factor”-тай ЭШ-ний өгүүлэл 5, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн илтгэл хэвлүүлж, 2-оос доошгүй патент боловсруулхаар ажиллах болно.

Affiliated schools