link
Европын Холбооны “Erasmus+CBHE project: Euro-Mongolian Cooperation for Modernization of Engineering Education” – Европ-Монголын инженерийн боловсролыг шинэчлэх төсөл 2018 оны 2 сараас ШУТИС, ЭХС-ийн “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт” магистрын хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн билээ. Уг төсөлд ШУТИС-ийн болон МУИС, ҮТИС-ийн хөтөлбөрүүд хамрагдаж байгаа юм. Төслийн хүрээнд магистрын түвшиний 22 хичээлийг хөгжүүлэн электрон хэлбэрт оруулах ба тухайн хөтөлбөрүүдийн чиглэлээр шинэ лаборатор байгуулагдах юм.
Төслийн анхдугаар уулзалт 2018 оны 2 сарын 7-10-нд Бүгд Найрамдах Болгар улсын Софи хотод болсон. Харин уг төслийн хэрэгжүүлэлт, хөгжүүлэлтийн талаар хэлэлцэх хоёр дахь уулзалт семинар 2018 оны 9 сарын 10-13-ний өдрүүдэд ШУТИС-д амжилттай зохион байгуулагдсан ба тус төслийн удирдагч профессор Славка Цанова тэргүүтэй Болгар улсын Софи хотын Техникийн их сургуулийн төлөөлөгчид, Герман улсын Берлиний Техникийн их сургуулийн профессор Юрий Плоткин, Франц улсын Нарны эрчим хүчний үндэсний институтийн профессор Магель Роу нар хүрэлцэн ирж оролцов.
Мөн төлөөлөгчид ШУТИС, МУИС-н холбогдох сургуулиудын лабораторийн материаллаг баазтай танилцаж, багш оюутнуудтай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened