link

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2018-10-02 17:37

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын 30-нд ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү,  Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

 

ШУТИС-ийн захирал Б.Очирбат тус баярын хурлыг нээн үг хэлж, ШУТИС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. ШУТИС-ийн авьяаслаг оюутнууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн номер үзүүлэв. Нэгдсэн арга хэмжээний дараа ШУТИС-ийн Захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. ШУТИС-ийн нийт ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

 

Affiliated schools