link
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн төвд 2018-10-05-нд зохион байгууллаа.
Эл арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” гэв.
Уг арга хэмжээний үеэр Монгол улсын дээд боловсролын салбарын шилдгүүдийг номинаци бүрээр шалгаруулав. ШУТИС-ийг сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн инженер технологийн дээд боловсролыг манлайлан хөгжүүлж байгааг үнэлж “Дээд боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч их сургууль” –иар шалгаруулж, өргөмжлөл гардуулав.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
Сургалтын хөтөлбөр бүртгэлийн алба
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened