link
ШУТИС-ийн “Хятад хэлний клуб” 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 2”-ыг ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхлыг төрүүлэх, “бүтээлч оюутан” болгох зорилгоор ТТО-хятад хэл мэргэжлийн оюутнуудад тус сургуулийн төгсөгч “Күнз сургалтын төв” менежер, багш орчуулагч С.Анужин, “Ян шин техник” ХХК-ийн орчуулагч Б.Энхдаваа “Нандин эрхэм” ХХК-ийн орчуулагч М.Норовхүү нарыг урьж үр дүнтэй лекц, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээ эхлүүлж мэдээллээ танилцууллаа.
- Хувь хүний хөгжил талаас хэрхэн зөв монгол хүн, хэрхэн сайн орчуулагч болох
- Хэрхэн тэргүүлэгч оюутан байх
- ТТО-ын анги, мэргэжлийн болон ажлын байрны давуу тал
- Хятад хэлийг хэрхэн сайн суралцах гэсэн олон сэдвээр уригдсан зочид маань чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэн оюутнуудын сонирхсон асуулт, хүссэн мэлээллүүдээр хангасан мэргэжлийн давуу олж харсан, оюутны бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй болсонд клубын хамт олны зүгээс мөн талархалтай байна.
Энэхүү лекцэнд ГХИ-ийн ТТО-хятад хэл 1,23-р анги, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги болон клубын бусад идэвхтэн гишүүд нийт 50 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлийг сонирхон суралцаж буй нийт клубын гишүүд, оюутан та бүхэн аливаа гадаад хэлийг суралцахдаа тухайн улсынх нь хэл соёл, ёс уламжлал, урлаг соёлоор дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдэж өөрсдийн сурах үйлсдээ амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хятад хэлний клубын санаачлан зохион явуулж буй цуврал лекцэнд уригдан хамтран ажилласан нийт төгсөгчиддөө дахин талахрлаа илэрхийлье.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened