link

ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Эрчим хүчний сургуулийн баг тэргүүллээ
2018-10-26 00:24

Оюутны холбоо, Оюутны соёл үйлчилгээний алба, ХШУС-ийн Биеийн тамирын спортын тэнхим хамтран Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 60 жилийн ойг угтан элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар 15-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. ШУТИС-ийн нийт элсэгчид авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцож шилдгүүдээ тодруулав. Тэмцээнд нийт 17 баг тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй 9, эмэгтэй 8 баг оролцсон юм. Эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Эрчим хүчний  сургууль, дэд байрт Механик тээврийн сургууль, гутгаар байрт Геологи уул уурхайн сургууль, эмэгтэй баг тамирчдаас Тэргүүн байрт Эрчим хүчний сургууль, дэд байрт Мэдээлэл холбоо технологийн сургууль, гутгаар байр Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль тус тус шалгарлаа. Эрэгтэй шилдэг тоглогчоор Эрчим хүчний сургуулийн оюутан У.Чингүүн, эмэгтэй шилдэг тоглогчоор Эрчим хүчний сургууль оюутан М. Цэлмэг шалгарав. Эдгээр баг тамирчдаас эрэгтэй 12, эмэгтэй 12 оюутан шалгаруулж ШУТИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ “SHARKS” багийн гишүүдээр сонгогдсон. Үүнд:

Эмэгтэй багт: МХТС-ийн Санчирмаа, Гандиймаа, ГХИ-ийн Уранболор, БАС-ийн Тунгалагмөрөн, Цэрэндаваа, ЭХС-ийн Азхишиг, Цэлмэг, Нанжилдулам,  БуХС-ийн Мишээл, Уянга, Энхзул ҮТС-ийн Буянжаргал.

Эрэгтэй багт: ЭХС-ийн Чингүүн, Бат-Оргил, Балдандоо, Дашравдан, Ганбат МехТС-ийн  Батбаяр, Тэмүүлэн, Мандахбаяр, Нацагдорж ГУУС-ийн Билгүүн БАС-ийн Бүрэнжин нар тус тус шалгарав.

Багийн нийлбэр дүнгээр тэргүүлсэн буюу шилжин явах цомын эзнээр Эрчим хүчний сургуулийн баг тамирчид шалгарлаа.

Шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчид

Тэргүүн байр Эрчим хүчний сургууль

 

Дэд байр Механик тээврийн сургууль                       Гутгаар байр Геологи Уул уурхайн сургууль 

  

Дэд байр Мэдээлэл холбоо технологийн сургууль, Гутгаар байр Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль

  

Шигшээ багт дуудагдсан эрэгтэй, эмэгтэй тамирчид

Цомын эзэд Эрчим Хүчний Сургууль

Affiliated schools