link

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэв
2018-10-30 01:11

Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхимээс Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн оюутнуудын дунд “FIFA” 2018 в России” сэдэвт хөшөө дурсгал, уран барилгын макетын уралдаан, Твори добро!" сэдэвт оюутны постер илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

 

 

1. “FIFA” 2018 в России” сэдэвт Оросын алдартай хөшөө дурсгал, уран барилгын макетын уралдаан 2018-10-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уг уралдаанд 15 оюутан бүтээлээ ирүүлсэнээс МТС-ийн оюутан А.Энхтүвшин 1-р байр, ГХИ-ийн оюутан У.Энхбаяр, Б.Дүүрэнбилэг, М.Дөлгөөн нар 2-р байр, БАС-ийн оюутан Э.Дэмбэрэлцэрэн 3-р байр, ГХИ - ийн оюутан Ц.Цэнгэнбал, Б.Ганболд, Э.Цогжавхлан нар 4-р байр тус тус эзлэв. 

2. Орос улс 2018 оныг “Сайн дурынханы жил” болгон зарласан юм. Оюутан залуучуудын нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, бусдын сайн сайхны төлөө өөрийн хүч чадал, амьдралын нэгээхэн хэсгийг хариу нэхэлгүй, чин сэтгэлээсээ зориулах хүсэл эрмэлзэлийг төрүүлэх зорилгоор “Твори добро” сэдэвт “Постер илтгэл”-ийн тэмцээн 2018-10-26-ны өдөр ШУТИС-ийн “Русский центр” төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 22 оюутан оролцож, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр илтгэл тавьсанаас 1-р байранд Н.Саруул /МХТС/, 2-р байранд Н.Гангэрэл, Б.Ганжавхлан /ГХИ/, 3-р байранд Б.Саруул, А. Тэргэл / БАС /, тусгай байрт Б. Даваахүү /ЭХС/ нар шалгарав.

Affiliated schools