link

“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын 2 дахь зочин
2018-11-23 22:07

“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын 2 дахь удаагийн зочноор ШУТИС-ийн ГУУС-ийг УУАТ инженер мэргэжлээр 2015 онд ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр төгссөн, одоо МУИС-ийн ХЗС-д хууль, эрх зүйч мэргэжлээр суралцаж буй эрх зүйч, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй Буяндоржийн Мягмардорж оролцлоо.

 

Б.Мягмардорж нь уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийн хажуугаар нийгмийн идэвхтэй, нийгэмдээ илүү ойрхон ажиллахын тулд уул уурхайн мэргэжлээ түр орхиод эрх зүйч мэргэжлийг сонгосон нэгэн. Б.Мягмардорж Оюутан насандаа л илүү их хийж бүтээж, илүү их хөдөлмөрлөж цаг заваа зөвөөр ашиглаж өөрөө өөртөө ажиллах цагийн менежмент хийх хэрэгтэй бөгөөд оюутан байх үедээ л цагийн уян хатан, нарийн чанарыг илүү их ухаарч ойлгож төлөвлөн зохицуулж чаддаг байх ёстой хэмээн хэлж байв.

 

Түүний анх сонгон суралцсан мэргэжил нь хүсэж байсан мэргэжил нь биш боловч ШУТИС-ийн ГУУС-д амжилттай суралцаж шилдэг оюутнаар төгсөж чадсан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа: Хэцүү зүйл гэж байхгүй харин та өөрөө л түүнийг дэвэргэж хэцүү болгочихдог шүү гэв. Мөн тэрээр ШУТИС-д оюутан байх үедээ анх удаагаа Монгол улсыг төлөөлж дэлхийн хэмжээний томоохон чуулга уулзалтуудад оролцож байсан чадварлаг оюутан байв.

Б.Мягмардорж нь Олон улсын эрх зүйн салбарт бат зогсох ирээдүйн шилдэг шүүгч болохыг зорилго мөрөөдлөө болгож хичээж хөдөлмөрлөж байгаа. Бусдаас ялгагдах түүний чадвар нь алс тэртээх мөрөөдөлдөө автах бус харин замд таарч буй жижиг зүйлд ч баярлаж, талархаж түүнийхээ үр шимийг хүртэж аз жаргалыг мэдрэх нь түүнийг онцолж өгдөг.

Тэрээр энэ удаагийн ярилцлагынхаа төгсгөлд тэрхүү уулзалтад хүрэлцэн ирсэн дүү нар болон оюутан залуусдаа хандаж: Та нэгэнт л зорьсон зорилгийнхоо эцсийг үзэхээр шийдээд зориг шулуудсан бол өөрөө өөртэйгээ ярилцаж мөн сонсож сэтгэлдээ хадгалах бус сэтгэлээсээ гаргаж, бодож биш туршиж давтах нь хамгийн чухал гэж захилаа.

Хөтлөгчөөр: хөтлөгчийн клубийн гишүүн БАС-ийн оюутан Сүрэн ажиллаж байна.

Зочин хөтлөгчөөр: Лектор, “Хувийн дасгалжуулагч мянганы залуус” ТТБ-ийн тэргүүн, “Зорилго зуршил, зарчим” номын зохиогч Э.Энхбаяр

 Дараагийн зочин ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын мэргэжлийн 4-р курсийн оюутан Батбаатарын Энх-Амгалан оролцоно.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Хөтлөгчийн клуб

Affiliated schools