link

“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын гурав дахь зочноор Б.Энх-Амгалан оролцлоо
2018-11-30 01:16

 “Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын гурав дахь зочноор “Start-Up 2018” ОУ-н уралдааны тэргүүн байр гранпри шагналын эзэн БАС-ийн Архитектур мэргэжлийн 4-р ангийн оюутан Б.Энх-Амгалан оролцлоо.

Б.Энх-Амгалан нь Бүтээлч шинийг санаачлагч, хамгийн гол нь багаараа ажиллаж үр дүнд хүрч буйгаа ярилцлагын эхэнд бахархалтайгаар танилцуулж байлаа.

 

Багийн танилцуулга: E.o.C.H баг маань анх 2017 оны 12 сард 3-н оюутантай үүсэн байгуулагдсан. Манай баг ирээдүйн Монгол улсын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц байгальд ээлтэй, ногоон , тогтвортой барилгын төсөл дээр ажилладаг. 2018 оны 9 сард бид багийн бүрэлдэхүүнээ өргөжүүлэн Архитектурын 5 оюутан, ИБҮБ 3 оюутан, ХАС-н 3 оюутан бүрэлдэхүүнтэй   нийт 11-н оюутан болон өргөжүүлэн  цаашид мэргэжлийн клуб болгон хөгжүүлэх хүсэлтэйгээ уламжилж байв.

Багийн амжилтаас онцлоход:

  • Green Box II /ногоон барилга төлөвлөлтийн зорилтот төслийн уралдаан/ тэргүүн байр
  • ШУТИС-н Эрдмийн XVII чуулганы шилдэг бүтээлийн уралдааны  тэргүүн байр
  • “Алтайн Хулгана – 2018” ЭШХурлын тэргүүн байр
  • Start-Up 2018 ОУ-н уралдааны тэргүүн байр
  • ЭВРИКА 2018 ЭШХ амжилттай оролцсон
  • GREEN BOX III уралдаанд 2 бүтээлээ өрсөлдүүлэн 2-р шатандаа оролцох эрхээ авсан талаар ярьсан.

Б.Энх-Амгалан шантрах, эргэж буцах бус харин хийж бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа жирийн нэгэн бүтээлч залуу юм. 

     Тэрээр оюутан хүн хэвийн нэгэн урсгалаараа бус энэ л оюутан насны 4 жилдээ хийж бүтээсэн хөдөлмөр амжилтынхаа үр дүнд ирээдүйн чадавх, аз жаргалын суурь нь болж өгдөг хэмээн дурсав. Тэрээр энэхүү хүч хөдөлмөрийнхөө үр дүнд 4 дэх жилдээ тэтгэлгээр суралцаж буй чадварлаг оюутан.

      Энэхүү ярилцлагын төгсгөлд хүрэлцэн ирсэн үе тэнгийн залуус, оюутан дүү нартаа хандан: Би гэсэн байдлаа орхин Бид гэсэн байдлаа илүү төв болгон ажиллаж хүсэл мөрөөдөл нь оргилон буцалж хэн ч түүндээ хүрэхийн тулд зогсолгүй хөдөлмөрлөх ёстой хэмээн захив.

Хөтлөгчөөр: хөтлөгчийн клубийн гишүүн БАС-ийн оюутан Сүрэн

Зочин хөтлөгчөөр: Лектор, “Хувийн дасгалжуулагч мянганы залуус” ТТБ-ийн тэргүүн, “Зорилго зуршил, зарчим” номын зохиогч Э.Энхбаяр нар ажиллаж байна.

 Дараагийн зочин ШУТИС-ийн ГУУС-ийн төгсөгч Оюу Толгой ХХК-ны Ноцтой Эрсдэлийн Менежментийн зөвлөх Онгойн Энх-Сонор оролцоно.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Хөтлөгчийн клуб

Affiliated schools