link

“Эрүүл залуус- эрүүл ирээдүй” бид итгэж байна уриан дор 6 өртөөт аян зохион байгуулагдлаа
2018-11-30 19:17

Нийслэлийн засаг даргын А/877 тоот захирамжийн хүрээнд 12 сарын 01-ны өдрийг  угтан “Дэлхийн ДОХ/ХДХВ”-тэй тэмцэх өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. ШУТИС-ийн нийт оюутан, залуусын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Оюутны соёл, үйлчилгээний алба, Эрүүл мэнд, спортын төв, Оюутны холбоо, Залуучуудын улаан загалмайн нийгэмлэг клуб 2018 оны 11 сарын 29-ны өдөр 6 өртөөт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Өртөөний Дугаар

Үйл Ажиллагааны Чиглэл

Өртөө 1

Угтах үйлчилгээ

Өртөө 2

Сайн дурын үзлэг, зөвлөгөө

Өртөө 3

Сайн дурын үндсэн дээр ДОХ, Тэмбүүгийн хурдавчилсан шинжилгээ

Өртөө 4

Гар зургийн уралдааны үзэсгэлэн

Өртөө 5

АХА тэмцээн

Хүчилтөрөгчийн коктейль

Өртөө 6

Сургалт, сурталчилгаа /Мэдээлэл түгээх, сонирхолтой асуул, хариулт

 

Сайн дурын үндсэн дээр ДОХ, Тэмбүүгийн хурдавчилсан шинжилгээнд 30 оюутан хамрагдаж, хүчилтөрөгчийн коктейлиор 37 хүн үйлчлүүлсэн байна.

Гар зургийн уралдаанд нийт 12 зураг ирснээс Барилга, архитектурын сургуулийн I курсын оюутан А.Цэлмүүний  зураг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдав.

 

АХА тэмцээнд 33 оюутан оролцсоноос Эрчим хүчний сургуулийн I курсын оюутан Б.Ихбаяр  тэргүүн байрт шалгаран өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдлаа.

 

Эрүүл мэнд спортын төвийн эмч М.Анхцэцэг, Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Г.Анударь,  Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ , Залуучуудын улаан загалмайн нийгэмлэг клубын ахлагч Замилан нар лекцийн анги танхимуудад мэдээлэл, сурталчилгаа хийж,“Эрүүл залуус- Эрүүл ирээдүй” бид нэгдэж байна челленжид оюутан залуусыг уриаллаа. Мөн эрүүл мэндийн асуулт асуун ГУУС-ийн I курсын оюутан Өсөхбаяр, ЭХС-ийн I курсын оюутан Баасансүрэн, ЭХС-ийн II курсын оюутан Б.Энхзул, ЭХС-ийн IV курсын оюутан Б.Далайцэрэн нарт дурсгалын зүйл өгөв.

 

 

Оюутны соёл, үйлчилгээний алба

Эрүүл мэнд, спортын төв

Оюутны холбоо

Залуучуудын улаан загалмайн нийгэмлэг клуб

Affiliated schools