link
БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд ИДС-ийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд Сингапурын Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал" сургалтын 2 дахь үе шат болох “Сургалтын чанарын удирдлагын тогтолцоо” семинарыг 2018 оны 12 дүгээр сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтын эхний шатны семинар нь “Дээд боловсролын засаглалын тогтолцоо ба засаглалын зохион байгуулалтын удиртгал” сэдвийн дор 2018 оны 11-р сарын 19-нөөс 22 ны өдрүүдэд зохион байгуулагдан, сургуулиуд өөрийн байгууллагын засаглалын өнөөгийн байдалд үнэлгээ хийн, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдээ төлөвлөх үйл явцад суралцаж, арга зүйн дагуу бичиг баримтын эхний хувилбарыг боловсруулан сургалтанд оролцогчдод танилцуулан хэлэлцүүлсэн нь ач холбогдолтой зүйл болов.
Дээд боловсролын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болох дээд боловсролын засаглалыг сайжруулах, сургалтын чанар ба боловсролын инновацийг чадавхижуулах, дээд боловсролын байгууллагууд цаашдаа өөрсдийн засаглалын системийг тогтвортой хөгжүүлэх мөн дээд боловсролын дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд засаглалын тогтолцооны загварчлалыг хэрэгжүүлэх шаардлага урган гарч буй энэ үед уг сургалт нь зайлшгүй шаардагдах арга зүйгээр дамжин хэрэгжих юм.
Сургалтанд БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС-ийн дэд захирлууд, хөгжлийн бодлогын албаны дарга, мэргэжилтнүүд, Үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдэж буй CDIO-ийн мастер багш нар оролцож байна. Оролцогчид засаглалын бодлого, сургуулийн бодлогыг хэрхэн харилцан уялдаатайгаар зохион байгуулах, удирдлагын түвшинд чанартай боловсрол олгох хөтөлбөрийг өөрийн байгууллага дээрээ өмнө нь нэвтрүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, стандарт үйл ажиллагааны журам дээрээ анализ хийн, цаашид сургууль дээрээ баримтлах бодлого, хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах загварыг сургалтын явцад гүйцэтгэх мөн бусад сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх болно.
Сургалтын үйл ажиллагааг нээж БСШУСЯ-ны ДББГ-ын мэргэжилтэн М.Энхээ эхний шатны семинарын үр дүнг дүгнээд, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулан, энэ удаагийн сургалтыг зохион байгуулж буй Сингапурын Политехникийн ерөнхий зөвлөх Chong Hwa болон Tan Pua мөн нийт оролцогчдод амжилт хүслээ.
Зорилго, зорилт:
“Дээд боловсролын байгууллагын засаглал” сургалтын гол зорилго нь тухайн байгууллагын удирдлага, засаглалын зохицуулалтыг хэрэгжүүлэгч, санаачлага гаргагч, манлайлагч болгон хөгжүүлэхэд оршино. Зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
Сургалтаас хүлээгдэх үр дүн:
БСШУСЯ, ДБШТ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened