link
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Дашдоржийн Золзаяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу судлаачийн шагнал хүртлээ. Шагналыг 2018 оны 12 сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэн үг хэллээ. Мөн 2018 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар шалгарлаа.
Доктор Д.Золзаяа нь Элсэвер-ээс эрхлэн гаргадаг өндөр импакт фактор бүхий (IF 4.5) Knowledge-Based Systems сэтгүүлд “Deriving human activity from geo-located data by ontological and statistical reasoning” сэдэвт өгүүллээ хэвлүүлсэн байна. Тус судалгааны ажлаар хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалснаараа ач холбогдолтой юм.
Д.Золзаяа нь 2015 онд Италийн Трэнтогийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан бөгөөд одоогоор Солонгос улсад судалгааны ажлаа гүйцэтгэж байна.
Залуу судлаачдаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье !
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened