link
ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, МУ-ын ШУТИС-ийн багш нарын “Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага“ сэдэвт хамтарсан семинарт Багшийн хөгжлийн төв, бүрэлдэхүүн сургуулийн БХБагийн ахлагч, гишүүд нийт 17 багш 2018 оны 12-р сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Хоёр сургуулийн хооронд байгуулсан 2016 оны 04-р сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу ШУТИС-ийн Багшийн Хөгжлийн төв, Байгалийн Улсын Их Сургуулийн Монгол-Оросын хамтын ажиллагааны нөөцийн төв, эдийн засаг бизнесийн удирдлагын тэнхим тус семинарын зохион байгуулагчаар ажиллав.
Хамтарсан семинарыг нээж Байгалийн Улсын Их Сургуулийн ректор Александр Петрович Суходолов мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ Байгалийн Улсын Их Сургууль Монголын нэр хүнд бүхий их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь цаашдын хамтарсан судалгаа шинжилгээний ажлын суурь болж байна гэж үзэж байна.
Байгалийн Улсын Их Сургуулийн мэргэжил дээшлүүлэх институтын үйл ажиллагаатай танилцаж, багш бэлтгэх, давтан бэлтгэх, ур чадвараа хөгжүүлэх, мэргэших, захиалгат болон нэмэлт сургалтын хөтөлбөрүүдтэй танилцан мэдээлэл солилцов.
Багшийн Хөгжлийн Төв
2018.12.26
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened