link
Тэртээ 2003 оноос эхлэлтэй манай сургуулиудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн сэргээх зорилгоор Бээжингийн Газрын тосны их сургуулийн Олон улсын Боловсролын сургуулийн орлогч декан Liu Xiaoqing, Механик-тээврийн сургуулийн декан Li Guanghe, Олон улсын Боловсролын сургуулийн зохицуулагч Wu Pen нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ШУТИС, ГУУС-д айлчлан ажиллав.
Төлөөлөгчдийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, Газрын тосны инженерийн салбарын эрхлэгч М.Оюунтөгс нар хүлээн авч, уулзаж, ярилцав. Энэ уулзалтанд ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Зөвлөх профессор Ж.Цэвээнжав, Liu Xiaoqing нар 2 сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөө, цаашдын хандлагын асуудлаар танилцуулга хийв. Бээжингийн Газрын тосны их сургуулийн төлөөлөгчид 2 сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, өргөжүүлэх, Газрын тосны мэргэжлүүдээр баклаврын 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов. Талууд харилцаа хамтын ажиллагаагаа сэргээн идэвхжүүлэх, гэрээг шинэчлэн үргэлжлүүлэх, баклавр, магистр, докторын ахисан шатны сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл боловсруулж, дэвшүүлэх, хамтарч хурал зөвлөлгөөн, сургалт семинар хийх зэрэг саналуудыг тохиролцож дэвшүүлэв.
ШУТИС-ийн дэд захирал Т.Намнан, ГУУС-ийн захирал Л.Пүрэв нар төлөөлөгчид, мэргэжлийн багш нарын хамт
Төлөөлөгчид ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын хамт олонтой...
Зочид төлөөлөгчид ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, бүтээгдэхүүний лабораторит
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened