link
Архангай аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан “хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” бодлогын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдад мэргэжлээ сонгохдоо орон нутгийн хөгжлийн ирээдүйг харах, цаашдаа орон нутгийнхаа хөгжилд тэдний оруулах хувь нэмэр, үнэлэмжийг дээшлүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтний эрэлт хэрэгцээг таниулан, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслахад чиглэгдсэн.
Уг сургалт, семинарт Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц. Мөнхбат, тус газрын мэргэжилтнүүд, Архангай аймгийн төвийн 5, сумдын 15, нийтдээ 20 ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, төгсөх анги удирдсан багш нар, төгсөх ангийн сурагчид нийлсэн 240 хүн хамрагдлаа.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш, оюутнууд Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд Хөнгөн үйлдвэрийн салбарын техник, технологийн дэвшил, ШУТИС болон Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, ШУТИС-ийн элсэлтийн журам, инженерийн боловсролд CDIO сургалтын арга зүйг хэрэгжүүлж буй үр дүнгийн танилцуулга сэдвүүдээр илтгэл тавьж сургууль, хөтөлбөр мэргэжлүүдээ сурталчилах ажлыг амжилттай зохион байгуулаад ирлээ. Сургалт семинарын хүрээнд дараахи сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлж, танилцуулсан. Үүнд:
Сургалт семинарын үеэр ХҮТИС-ийн эрхлэгч Д. Батбаяр, ахлах багш Д. Пүрэвмагнай, ХҮМАИ 3-р ангийн оюутан И. Элбэгжаргал
Сургалт семинарын үеэр ХҮТИС-ийн ахлах багш Д. Пүрэвмагнай
Сургалт семинарын үеэр Шима Сейки төвийн програмист багш Б. Далайцэрэн
Мэдээллийг боловсруулж бэлтгэсэн: Д.Батбаяр
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened