link
Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 9-14 нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа.
Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Л.Эрдэнэпүрэв болон МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв. Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, 2-р байрт Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, 3-р байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС, эмэгтэй багуудаас 1-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС, 2-р байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, 3-р байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, хоёрдугаар байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ИЗОУИС-ийн тамирчин Б.Батсуурь, шилдэг эмэгтэй тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нарыг шалгаруулж цом гардуулан өглөө.
БАГ ТАМИРЧИДДАА СУРЛАГА, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened