link

Манай багш нар Америкийн Химийн Инженерийн нийгэмлэгийн AlChE-2011 хуралдаанд оролцов
2011-10-26 19:34 Админ

Америкийн Химийн Инженерийн Нийгэмлэгийн жил бүрийн хуралдаан энэ оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд АНУ-ын Minnesota мужийн Minneapolis хотноо хуралдлаа. Энэхүү олон улсын шинж чанартай хуралд 700 шахам салбар хуралдаанаар 4000 орчим илтгэл авч хэлэлцсэн бөгөөд химийн инженерчлэл, технологийн орчин үеийн асуудлууд, нанотехнологи, нано үйлдвэрлэл, энергийн шинэ эх үүсвэрийн технологи, байгаль орчин, шинэ материалын технологи, химийн боловсрол зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.

Энэхүү хуралд МТС-ийн Захирал П.Мөнхбаатар, АНУ-д докторантурт суралцаж байгаа Химийн технологийн салбарын багш Д.Илчгэрэл нар оролцож докторант Д.Илчгэрэл “Dispersion and Orientation of Nanoparticles within nylon, Polymer Matrix by Novel Fabrication Method” сэдвээр илтгэл тавьж амжилттай хэлэлцүүлсэн байна.    

 

Affiliated schools