link
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа нь 2019 оны З дугаар сарын 5-15-ны өдрүүдэд АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр “English Language Fellow Host Institution Administrator Exchange Program, TESOL 2019” хөтөлбөрт хамрагдаж, зохион байгуулагдсан ажлын хүрээнд англи хэл заах арга зүй, сургалтад шинэ техник технологи ашиглах, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар хэд хэдэн хэлэлцүүлэг, ярилцлагад оролцон туршлага судлаад ирлээ. Үүнд:
2019 оны З сарын 5-9-нд АНУ-ын Мичиганы их сургууль, Зүүн Мичиганы их сургууль, Оакландын их сургууль, Оакландын олон нийтийн коллежийн Гадаад хэлний сургуулийн Англи хэл судлалын тэнхимийн профессор багш нар болон Гадаад харилцааны албаны ажилтнуудтай хийсэн “Exchanging faculty members and students and Teaching ESL” зэрэг хэлэлцүүлэгт оролцсон.
Мөн 2019 оны З сарын 10-нд АНУ-ын Атланта хотод зохион байгуулагдсан “English Language Fellow Best Practices Workshop” буюу “АНУ-ын англи хэлний мэргэжилтэн багштай хамгийн сайн ажиллаж буй их сургуулиудын туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт амжилттай оролцож, өөрийн сургуулийн туршлагаа хуваалцан тус хөтөлбөрт шалгаран оролцсон дэлхийн 49 орны эрдэмтэн, судлаачидтай уулзав.
Түүнчлэн 2019 оны З сарын 11-нд “Teaching and Administration Collaboration” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон АНУ-ын Вашингтон болон Жорж мужийн Техникийн их сургуулийн эрдэмтэн судлаачидтай харилцан туршлагаа солилцлоо.
2019 оны З сарын 11-15-нд АНУ-ын Атланта хотод зохион байгуулагдсан “TESOL 2019” олон улсын хуралд 6500-аад эрдэмтэн судлаачид оролцож, англи хэл заах арга зүй, сургалтад шинэ технологи ашиглах, англи хэлний хичээлийн хөтөлбөр боловсронгуй болгох, хэлний бодлогын чиг хандлага зэрэг олон сонирхолтой сэдвээр тавьсан 1000 гаруй илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened