link
2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулсан “Ажил эрхлэлтэнд чиглүүлэх” цуврал сургалт эхлэхэд бэлэн боллоо. Сургалт 2019 оны 03 сарын 26-аас 05 сарын 07 хүртэлх хугацаанд долоо хоног бүрийн мягмар гараг бүр 16:00 цагт хичээлийн I байр 3 давхар “Хурлын танхим”-д явагдана.
Төгсөх оюутнуудад цуврал сургалтын ач холбогдол, үр дүнг судалгаанд суурилсан үнэлгээ, дүгнэлтэд тулгуурлан хэрэгцээ шаардлагатай байгаа талаар тайлбарлан таниулах арга хэмжээг ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, “Алтангадас” клубийн ахлагч, БуХС-ийн ТМ-ийн салбарын профессор, доктор Ц.Энхбаатар нар 2019 оны 03 сарын 19 нд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд нийт 91 төгсөх курсийн оюутан хамрагдсан байна.
Тус сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудад сертификат гардуулан баталгаажуулахаас гадна тус сургалтыг 1200 гаруй ажил олгогч байгууллагуудтай хамтран ажилладаг ИНТЕРНЭШНЛ ЭЙЧ АР АУТСОРСИНГ КОНСАЛТИНГ компаний ментор багш нараар зарим лекцийг уншуулж, диплом гардуулалтын өмнө ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урьж төгсөгч оюутнуудаа ажлын байранд зуучлах ““MUST-NETWORKING BREAKFAST” өдөрлөг зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт ажлуудаа танилцуулж, лекцээ таслахгүй бүрэн хамрагдахыг хүслээ.
Дээрх арга хэмжээнд бүрэлдэхүүн сургуулиудаас БАС-4, ГУУС-6, МехТС-7, МХТС-8, ҮТС-66 төгсөх оюутан хамрагдсан байна. Бид бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлуудад сургалтын талаарх албан бичиг хүргүүлсэн. Сургалтанд хамрагдах хүсэлтэй төгсөгчдийг дараах хуваарийн дагуу ирүүлж болно.
Сургалтын сэдэв, хугацаа (Сургалт долоо хоног бүрийн мягмар гараг бүр 16:00 цагт хичээлийн I байр 3 давхар “Хурлын танхим”-д явагдана)
Хичээлийн 7 хоног |
Сэдэв |
Агуулга |
Хугацаа /90 мин/ |
Сургалт хариуцах багш |
IX 2019-03-26 |
Ажилд орох хүсэлт гаргах, ярилцлаганд бэлтгэе |
|
2 |
MSDI-PRO HR CONSULTING LLC-ийн захирал Б.Анхбаяр
|
X 2019-04-02 |
Байгууллагатай танилцъя |
Байгууллагын танилцуулга
|
2 |
БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор, доктор, дэд профессор Ц.Энхарбаатар |
XI 2019-04-09 |
Бусдад өөрийгөө таниулъя |
|
2 |
Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал
|
XII 2019-04-16 |
Ажил олгогчтойгоо танилцъя |
|
2 |
БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш , доктор Ц. Гүнбилэг
|
XIII 2019-04-23 |
Энгейжментээ мэдрье |
|
2 |
MSDI-PRO HR CONSULTING LLC-ийн захирал Б.Анхбаяр
|
XIV 2019-04-30 |
Карьераа хөгжүүлье |
|
2 |
Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал |
XV 2019-05-07 |
Дэлхийн хүн болъё |
|
2 |
БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш Л.Цэрэнчимэд
|
Улирлын төгсгөлд |
MUST networking event зохион байгуулах (диплом гардуулалтын өмнөх өдөр) |
Ажил олгогчдын хүний нөөцийн менежерүүдтэй ажлын ярилцлага хийх, CV бичих, зөвлөгөө авах |
4 |
Оюутны соёл үйлчилгээний алба Клубын удирдах зөвлөлийн гишүүд Ажил олгогчдын хүний нөөцийн менежерүүд Диплом хамгаалсан оюутнууд |
|
Нийт сургалтын цаг |
|
18 |
|
Оюутны соёл, үйлчилгээний алба
“АЛТАНГАДАС” клуб
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened