link
ШУТИС-ийн Эрүүл мэнд спортын төв, Оюутны соёл үйлчилгээний алба, Залуучуудын Улаан Загалмайн клуб, Соёмбо клуб, Цус судлалын үндэсний төвийн баг, Цусны донорын төв хамтран 2019 оны 04 дүгээр сарын 08,09-ны өдрийн 09:00 цагаас 14:00 цаг хүртэл Хичээлийн I-р байрны “Хурлын танхимийн задгай талбайд “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ АМЬДРАЛ ХАЙРЛАЯ” аянд ШУТИС-ийн 191 оюутан, багш, ажилчид хамрагдлаа.
Бид цусаа бэлэглэе аянд нэгдсэнээр түлэгдлийн улмаас жил бүр 1000 гаруй донорын цусны хэрэгцээ, төрөхийн хүндрэлийн үед цус алдсан ээжүүдэд 5000 нэгж цус шаардлага, осол гэмтлийн үед 5000 гаруй донорын цусны шаардлага, нэг хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 100 донорын цус шаардлага тус бүрийг хангахад хувь нэмэрээ оруулж буй юм.
Цусны донорын 60 орчим хувийг оюутан залуучууд бүрдүүлдэг гэсэн тоон судалгаа байдаг. Иймд манай сургуулийн оюутан залуус эрдэнэт хүний амь насыг аврч сайн үйлсийн аянд тогтмол нэгдэж чадаж байгаад баяртай байна.
Цусаа бэлэглэж 3 хүний амь, нас аварсан ТА БҮГДИЙН ЮУ САНАСАН ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭХ БОЛТУГАЙ !!!!
ШУТИС ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened