link
Шинжлэх ухаан технологийн их сургууль болон “Тунамал үйлс” ХХК хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, “Тунамал үйлс” ХХК-ийн ерөнхий захирал Д. Бямбадорж нар 2019 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр гарын үсэг зурлаа.
"Тунамал үйлс" ХХК нь барилга угсралтын чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлэн 11 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Санамж бичгийн хүрээнд “Тунамал үйлс” ХХК-ийн 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох хотын А зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд баригдах 192 айлын үйлчилгээтэй орон сууц “Хос дэглий” хотхонд ШУТИС-ийн багш ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах тал дээр хамтран ажиллах юм.
Төлбөрийн нөхцөл:
1. Урьдчилгаа 20% - 30% төлж орон сууц захиалгын гэрээ байгуулж, компанийн богино хугацааны хүүгүй лизингээр төлөх боломжтой.
2. Урьдчилгаа төлбөрт орон сууц, автомашиныг зах зээлийн үнээр тооцож орон сууц захиалгын гэрээ байгуулах боломжтой.
ШУТИС-тай харилцагч банк нь хамтын ажиллагааны хүрээндээ бага хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээлийг санал болгож байгаа бөгөөд төлбөр төлөлтийн нөхцлөөс хамааран борлуулалтын үнээс мкв тутамд 100 000 - 200 000 төгрөгний хөнгөлөлт эдлэх боломжтой.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened