link
МУИС-ийн Күнзийн инститүтээс хэрэгжүүлсэн Дэлхийн их дээд сургуулийн 18 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний Монгол бүсийн тэмцээн 2 үе шаттайгаар улс орон даяар явагдлаа. Тус тэмцээний 2 дахь шатанд 20 оюутан шалгарснаас ГХС-ийн хятад хэлний ангийн оюутан Т.Лхагвадорж амжилттай оролцож III байр эзлэн, мөнгөн шагнал хүртэхээс гадна хятад улсад 1 улирал тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнагдлаа. Оюутнаа бэлдэж амжилт гаргасан Гө Жинжин багш “Шилдэг удирдагч багш”, ШУТИС “Шилдэг зохион байгуулагч сургууль” шагналыг тус тус хүртлээ.
Хятадын банкны УБ дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн инститүтээс зохион байгуулсан “Хятад хэлээ сайн сурвал, ажил хялбар олдоно” өдөрлөг 4 сарын 21-ний өдөр Корпорайт зочид буудалд боллоо. Тус өдөрлөгт монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хятадын байгууллага, компаниуд оролцсон нь оюутнууд өвөл зуны амралтаар цагийн ажил хийх, төгсөөд ажил олж эрхлэхэд их дөхөмтэй үйл ажиллагаа болсон. Ази судлалын тэнхимийн хятад хэлний ангийн болон ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд Л.Чойжилмаа, Ш.Галтмаа багш нарын хамт идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр ГХС-ийн захирал Б.Соёлсүрэнд 60 ширхэг хятад хэлний ном, сурах бичиг бэлэглэсэн сайхан үйл явдал тохиолоо.
Өдөрлөгт оролцсон оюутнуудад хятад хэлний ном сурах бичиг, толь бичиг зэргийг бэлэглэлээ.
Ази судлалын тэнхим
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened