link
Огноо : 2019.04.25
Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн ЭХС эрх бүхий тендерт оролцогчдоос “Технологийн процесс ба Үйлдвэрлэлийн автоматжуулалт”-ын судалгааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201901132(1)
ШУТИС-ийн ЭХС эрх бүхий тендерт оролцогчдоос “Технологийн процесс ба Үйлдвэрлэлийн автоматжуулалт”-ын судалгааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараахь нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Багц 1: Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны төхөөрөмжүүдийн багц. ШУТИС/201901132-1(1)
Багц 2: Е-сургалтанд ашиглагдах төхөөрөмжүүдийн багц. ШУТИС/201901132-2(1)
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50.000 төгрөг ШУТИС-ийн Захиргааны /Голомт банкны 1102928177 тоот/ дансанд /тендерийн нэр, тендерийн дугаар бичнэ/ төлж худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны Борлуулалтын орлогын тус бүр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50% /Банкны бичгээр баталгаажуулсан байх/.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байх.
Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг багц тус бүрт ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 5 сарын 27-ны 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 5 сарын 27-ны өдрийн, 10:40 т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ШУТИС. СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34. Хичээлийн 1 байр 2 давхар 207-2 тоот
Хөрөнгө оруулалт, хангамжийн газар, мэргэжилтэн Д.Отгонбаяр Утас:94449006.
III International Staff Week "Peace, Justice and Strong Institutions"
Exchange Student Program at Shinju University, Japan
Nagoya University Program for Academic Exchange (NUPACE).
Hiroshima University HUSA (Exchange Program)
DOCTORAL ADMISSION REGISTRATION OF “MUST” STARTS FROM AUGUST 23, 2022