Тендерийн урилга
2019-04-25 21:01

                                                                          Огноо : 2019.04.25 

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн ЭХС эрх бүхий тендерт оролцогчдоос “Технологийн процесс ба Үйлдвэрлэлийн автоматжуулалт”-ын судалгааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201901132(1)

ШУТИС-ийн ЭХС эрх бүхий тендерт оролцогчдоос “Технологийн процесс ба Үйлдвэрлэлийн автоматжуулалт”-ын судалгааны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараахь нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.

Багц 1: Үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт, судалгааны төхөөрөмжүүдийн багц.  ШУТИС/201901132-1(1)

Багц 2: Е-сургалтанд ашиглагдах төхөөрөмжүүдийн багц.  ШУТИС/201901132-2(1)

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь  50.000 төгрөг ШУТИС-ийн Захиргааны /Голомт банкны 1102928177 тоот/ дансанд /тендерийн нэр, тендерийн дугаар бичнэ/ төлж худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:   

 Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны Борлуулалтын орлогын тус бүр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50% /Банкны бичгээр баталгаажуулсан байх/.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байх.

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг багц тус бүрт ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 5 сарын 27-ны 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 5 сарын 27-ны өдрийн, 10:40 т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ШУТИС. СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34. Хичээлийн 1 байр 2 давхар 207-2 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газар, мэргэжилтэн Д.Отгонбаяр   Утас:94449006.