link

“Технологи бизнесийн инкубаци ба инновацийн удирдлага” сургалт-семинар болов
2011-11-08 22:36 Админ

“Технологи бизнесийн инкубаци ба инновацийн удирдлага” сургалт-семинарыг оролцогчдын инновацийн удирдлага, технологи бизнесийн инкубаци, технологи дамжуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гадаадын туршлагаас суралцах, мэдлэг мэдээлэл солилцох боломж олгох зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ), Монголын инновацийн холбоо (МИХ), Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС) болон Солонгосын Ханбат үндэсний их сургууль, Солонгосын хөгжлийн хүрээлэнтэй хамтран 2011 оны 11-р сарын 4-5-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав.

Уг сургалт-семинарт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Татварын ерөнхий газар, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Мэдээллийн технологийн үндэсний парк, Эрдэнэтийн Бизнесийн инкубатор төв, ШУТИС-ийн харъяа Компьютерийн техник менежментийн сургууль, Механик инженерийн сургууль, Барилгын инженер архитектурын сургууль, Мэдээлэл холбоо технологийн сургууль, Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, Уул уурхай инженерийн сургууль, Математикийн сургууль, Материалын технологийн сургууль, Геологи газрын тосны сургууль, Нийгмийн технологийн сургууль, Эрдэнэтийн Технологийн сургууль, Маргад дээд сургууль, Орхон их сургууль зэрэг 19 байгууллагын 76 төлөөлөгч оролцлоо.

 

Сургалт-семинарт ШУТИС-ийн харъяа КтМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал доктор, профессор Л.Оюунцэцэг “Үндэсний хөгжилд мэдлэг, инноваци, аж үйлдвэрийн кластерийн гүйцэтгэх үүрэг”, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат “Төрийн инновацийн бодлого”, Солонгосын хөгжлийн хүрээлэнгийн профессор Byungho Oh “Солонгосын эдийн засгийн өсөлт ба шинжлэх ухаан технологийн хөгжил”, “Солонгосын инновацийн тогтолцоо болон кластерийн хөгжлийн туршлага”, Солонгосын Ханбат үндэсний их сургуулийн профессор Choi Jong-in “Шинжлэх ухаан, технологийн бодлого ба шинжлэх ухаан технологийн паркийн удирдлагын асуудал”, профессор Yang Youngseok “Инкубаци ба кластерийн менежментийн асуудал”, “Технологийн компани ба эрсдэлийн капиталын санхүүжилтын стратеги” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан санал бодлоо солилцов.

Сургалт-семинарын үр дүнгээр 61 оролцогчдод ҮХШХ, ШУТИС, МИХ, Солонгосын Ханбат үндэсний их сургууль, Солонгосын хөгжлийн хүрээлэн (KDI) зэрэг 5 байгууллагын хамтарсан сертификат олгов.


ЗХШҮГ

Affiliated schools