link

CDIO –Дэлхий нийтийн санаачлага
2011-11-08 23:10 Админ

ЮНЕСКО-ийн санаачлагаар “Инженерийн боловсролын  шинэчлэл ба инноваци” сэдэвт Олон улсын сургалт-семинар  2011 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод  зохиогдлоо.  Сургалт-семинарт СНГ, БНХАУ, Канад,  АНУ-ын тэргүүлэх их сургуулийн  удирдлагууд, Олон улсын  шинжээч, зөвлөхүүд оролцсон бөгөөд Дэлхий нийтийн хэмжээнд Инженерийн боловсролын өмнө тулгамдаад байгаа зарим асуудлуудыг хэлэлцэн, харилцан туршлага солилцож, инновацийн эдийн засгийг хөгжүүлэхэд инженерийн боловсролын гүйцэтгэх үүрэг, түүнийг хөгжүүлэх чиг хандлага, сургалтын шинэлэг, үр дүнтэй аргуудыг ашиглан  мэргэжилтэн бэлтгэх  чанарыг дээшлүүлэх, цаашид урт хугацаанд хамтран ажиллах талаар зөвлөлдсөн байна.  Энэ сургалт-семинарт Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, КТМС-ийн захирал Г.Батхүрэл, ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн захирал Г.Лхагвасүрэн, Москва дахь ШУТИС-ийн төлөөлөгч Л.Гүрбазар нар оролцлоо. 2010 онд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан ОУ-ын анхны инженерийн үйл ажиллагааны тухай илтгэлд Инженерийн боловсролыг хөгжүүлэх чанаржуулах түүнд хандах чиг хандлагыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар дурьдсан бөгөөд уг илтгэлийг бичихэд 120 гаруй орны шинжээчид оролцсон юм. Мөн түүнчлэн  АНУ, Канад, Англи, Африк, Азийн 20 гаруй орны 40 их сургуулиуд нэгдэн  “CDIO–Дэлхий нийтийн санаачлага” хамтын ажиллагааг 2002 оноос хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж  байна.


ЗХШҮГ

 

Affiliated schools