link

Электроникийн улсын XIII олимпиадад ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн баг тэргүүллээ.
2011-11-09 01:34 Админ

Мэргэжлийн их, дээд сургуулиудын уламжлалт “Электроникийн улсын олимпиад” 2011 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд ШУТИС, Эрчим хүчний инженерийн сургууль дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ жилийн “Электроникийн улсын XIII олимпиад”-д 11 их, дээд сургуулийн 15 баг оролцсон бөгөөд http://www.pes.edu.mn/olympiad/ сайтаар дамжуулан бодлогын сан бүрдүүлж, сугалааны журмаар тэмцээний даалгаврыг сонгосон явдал нь онцлогтой болж нийт багийн оюутнуудыг жигд оролцох, онолын болон практик мэдлэгээ солилцох, эрдэм шинжилгээний ажлаар хийж гүйцэтгэсэн бүтээлээ танилцуулах боломжийг олгосон 2 өдрийн бүтээлч олимпиад байлаа.

Олимпиадын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээл, бодлого бодолт, практик дадлагын ур чадвараараа өрсөлдсөнөөс

Хувийн дүнгээр:

МУИС-МТС-ийн багийн оюутан О. Золжаргал тэргүүн байр, ШУТИС-ФЭС-ийн Д. Болд дэд байр, ШУТИС-МХТС-ийн Б. Мөнхжин гуравдугаар байрыг

Багийн дүнгээр:

ШУТИС МХТС-ийн баг тэргүүн байр, МУИС-МТС-ийн 1-р баг дэд байр, ШУТИС-КТМС-ийн 2-р баг гуравдугаар байрыг

Эрдэм шинжилгээний хуралд:

ШУТИС-КТМС-ийн Б. Мягмарсүрэн, Б. Рагчаа нар тэргүүн байр,

ШУТИС-МХТС-ийн З. Мөнхсайхан, Д. Түвшинжаргал нар дэд байрыг тус тус эзэлж мөнгөн шагнал болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагналуудыг гардан авлаа.

Электроникийн улсын XIII олимпиадыг "М-Си-Эс электроникс" ХХК, "Эрчим Сүлжээ" ХХК, "Интер Сайнс" ХХК компаниуд ивээн тэтгэж, өөрсдийн нэрэмжит шагналаа гардууллаа.

 

 

Affiliated schools