link

Герман номын үзэсгэлэн нээгдлээ
2011-11-12 00:02 Админ

Австрийн их дээд сургуулиудын холбоо EURASIA-PACIFIC UNINET-ээс 4586,28 евроны үнэ бүхий компьютер, электроник, менежмент, цахилгаан холбооны чиглэлийн нийт  265 ном хандивласныг ШУТИС-ийн төв номын санд 2011 оны 11 дүгээр сар 11-ий 11 цаг 11 минутаас дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнг ШУТИС-ийн проректор Я.Наранцэцэг, EURASIA-PACIFIC UNINET-ийн зохицуулагч Ц.Сарантуяа нар нээлээ. Нээлтэд ГИБ-ийн оюутнууд, ДААД клубын гишүүн Борчулуун, Дарьсүрэн, МУ-ын ардын эмч Др. Онхуудай зэрэг Германд төгсөгчид оролцож , сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн ЭХИС-ийн багш Лхагвадорж, ГИБ-ийн оюутан Оргил нар баяр хүргэж үг хэлэв.

 

 


ЗХШҮГ

Affiliated schools