link

Япон хэлээр хэн уран илтгэх вэ? 10 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрллөө
2011-11-16 23:39 Админ

ХБС-ийн Япон судлалын профессорын багаас зохион байгуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” уран илтгэлийн уламжлалт тэмцээн 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиудын хоорондын харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий уг тэмцээн Хэлний Боловсролын Сургууль үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.   

 

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд явагдаж байсан бол энэ жилийн хувьд анх удаа интернэтээр орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудыг хамруулахыг зорьсон болно.
Хоёр үе шаттай явагдаж нийт 55 оюутан оролцсоноос 2-р шатанд эхний 10 байранд шалгарсан оюутнууд илтгэл тавьж оюун ухаанаа сорьцгоолоо. Тэмцээнийг нээж Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, ХБС-ийн захирал Л. Болд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Нэгдүгээр байрт “Соёл Эрдэм” дээд сургуулийн 3-р дамжааны оюутан  Б. Урангоо, хоёрдугаар байрт МУИС-ийн Хуулийн ангийн 4-р дамжааны оюутан Г. Давааням, гуравдугаар байрт ШУТИС-ийн япон хэлний ангийн 4-р дамжааны оюутан Э. Бямбадулам, тусгай байрт мөн япон хэлний ангийн 2-р дамжааны оюутан Г. Мандалсүрэн нар шалгарч Netbook, электрон толь бичиг, Япон- Монгол толь бичиг, дүрс үсгийн толь бичгээр тус тус шагнуулав.

 


ЗХШҮГ

 

Affiliated schools