link

Нийслэл хотын 380 жилийн ойн “Спорт наадам”-д ШУТИС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо
2019-10-03 16:39

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн “Спорт наадам” -ыг  есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулж байна .Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан, залуучууд оролцов. Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцлоо. Сагсан бөмбөгийн төрөлд М.Амаржаргал дасгалжуулагчтай, П.Мөнх-Оргил ахлагчтай баг хүрэл медаль, Б.Ганзориг дасгалжуулагчтай М.Цэлмэг ахлагчтай баг хүрэл медаль, Волейболын төрөлд Ч.Ням дасгалжуулагчтай, .Будсүрэн  ахлагчтай баг хүрэл медаль, М.Бат-Очир дасгалжуулагчтай, Г.Төрмандах ахлагчтай баг алтан медаль хүртсэн амжилтаар ШУТИС-ийн 60 жилийн ойдоо бэлэг барилаа.

Баг тамирчид, багш нартаа сурлага, спортын амжилт хүсье.

Affiliated schools