link
Шим тэжээл судлалын төвөөс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл – хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд “Хүүхэд бүрт Шимт хоол” сургалт өдөрлөгийг 10-р сарын 12-ны өдөр Хүүхдийн ордонд зохион байгуулав. Өдөрлөгт Улаанбаатар хотын 241 цэцэрлэгийн 700 гаруй эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа.
Сургалт өдөрлөгөөр эцэг эхчүүдэд гэр бүлийн өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох талаар үзүүлэх сургалт явуулж, төрөл бүрийн ундаа, жүүсэнд агуулагдах чихрийн хэмжээ болон хүүхдийн хоногийн хоол, хүнсээр авах шимт бодисыг агуулсан жишиг хоолны загвар, хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, гарын ариун цэвэр ба бохир гараар дамжих өвчлөлийн талаар анхан шатны боловсрол олгох багц сургалтын материалаас бүрдсэн үзэсгэлэнг гаргав.
Сургалт өдөрлөгт КОЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан, орлогч дарга Ким Сү-Янъ, НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох, Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг; “WITH” ТББ-ын Монгол дах суурин төлөөлөгч Пак Кён Хи, ШУТИС, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Шим Тэжээл судлалын төвийн зөвлөх Ким Сон Ми, захирал нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийг хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцсон байгууллага болон хоолзүй, тэжээхүй ухааны ангийн оюутнуудад талархал илэрхийлье.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened