link
2019 онд Үелэх системийн 150 жилийн ой болж байгаатай холбогдуулан МУИС нь БСШУС-ын яам, Цэвэр болон хэрэглээний химийн олон улсын нийгэмлэг /IUPAC/-тэй хамтран зохион байгуулсан “GREEN CHEMISTRY in MONGOLIA” сэдэвт олон улсын сургалт 2019.09.17-09.19-ны хооронд МУИС-ийн Номын санд амжилттай болж өнгөрөв.
Сургалтыг Цэвэр болон хэрэглээний химийн олон улсын нийгэмлэг /IUPAC/-ийн төлөөлөгчид болох Dr., Prof Jan Apotheker, Anna Marakova, Aurelia Visa, Mei-Hung Chiu, Masahiro Kamata нар удирдан явууллаа. Тус сургалт нь ЕБС, Их, дээд сургууль, судалгааны хүрээлэн зэрэг бүх түвшинд ногоон химийн нэгдмэл үзэл баримтлалтай болоход чиглэгдсэн юм. IUPAC-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээрх төлөөлөгчдөөс шинэ мэдээлэл авах нь өөрийн байгууллагын сургалт, судалгааны ажилд ногоон химийн зарчмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх нэгдсэн ойлголттой болж цаашид хамтран ажиллах суурь тавигдсанаараа үр дүнтэй сургалт болж чадсан байна.
Энэхүү сургалтанд ХШУС-ийн ХИС-ын ахлах багш Н.Баттулга, О.Отгонтуул, багш С.Билэгсайхан нар оролцлоо. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Green Chemistry and Technology” хичээлийн хөтөлбөрийг оролцогчид баг багаар өөрсдийн албан байгууллага, судалгааны ажилд нэвтрүүлж болох хувилбарыг боловсруулж нээлттэй хэлэлцүүлсэн юм.
Судалгаанд суурилсан гадаадын Их, дээд сургуулийн хувьд “Green Chemistry and Technology” хичээлийг бакалаврын шатны сургалтын 3-р ангид зааж Ногоон химийн 12 зарчмыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломж олгодог юм байна. Сургалтын санхүүгийн ивээн тэтгэгчээр Green Chemistry ХХК хамтран ажиллав.
ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened