link
ШУТИС-ийн нийт оюутнууд, тэр дундаа солонгос хэл суралцагч оюутнуудад зориулсан “Хангыл үсгийн баяр” өдөрлөг болж өнгөрөв. ГХС, МехТС, МХТС зэрэг бүрэлдэхүүн сургуулиудад зохиогдсон энэ арга хэмжээг ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын баг зохион байгуулж, бүрэлдэхүүн сургуулиуд дэмжин ажиллаж, удирдлага, профессор багш нарын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөг 2019 оны 10 сарын 9-нд ГХС-д, 10 сарын 11-нд МехТС, МХТС-д тус тус зохиогдов. Өдөрлөгийн үеэр ГХС-ийн Техник Технологийн орчуулагчийн Солонгос хэлний ангийн оюутнууд болон МехТС, МХТС-иудад хэрэгжүүлж буй БНСУ-ын Сүнчонхян Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд хамтран Солонгосын соёл урлагийн тоглолт үзүүллээ. Багт бүжиг, дэвүүрт бүжиг, тугт бүжиг, таеквондогийн үзүүлбэр, цохиур хөгжмийн тоглолт үзүүлж, оюутнуудын дунд солонгос үндэсний тоглоом тоглуулан, түргэн хэллэгийн уралдаан явуулсны дараа кимбабны амталгаа болов. Хангыл үсгийн цэвэр бичгийн уралдаанд түрүүлсэн оюутнууд, арга хэмжээнд идэвхтэй оролцсон оюутнуудад шагнал, урамшуулал гардуулсан байна.
ГХС-д солонгос хэлний сургалт явагдаж эхэлсэн үеэс 17 дахь жилдээ Хангыл үсгийн баярыг зохион байгуулж байгаа бөгөөд МХТС, МехТС-иудад БНСУ-ын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэс зохиож иржээ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened