link

“Journal Of Applied Science And Engineering A” сэтгүүлийн нээлт
2019-10-30 18:46

ШУТИС-ийн ХШУСургуулиас эрхлэн гаргаж буй “Journal of Applied Science and Engineering A” сэтгүүлийн нээлт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн 1 дүгээр байрны 203 тоот Эрдмийн зөвлөлийн танхимд болж өндөрлөв. Нээлтийн ажиллагаанд ШУТИС, ШУА, МУИС, МГТИС, УБИС болон Япон улсын Кумамото их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцов.

Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг сэтгүүлийн ерөнхий редактор, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат нээн үг хэлж, хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач нарт сэтгүүлийн анхны дугаарыг гардуулан өглөө. ХШУС-ийн захирал, доктор, дэд профессор Д.Ганхуяг нээлтийн ажиллагааг удирдан явууллаа.

ХШУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор В.Өлзийбаяр сэтгүүлийг танилцуулж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, Япон улсын Кумамото их сургуулийн профессор Кита Наояасу, Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУ-ны доктор, профессор Р.Энхбат, Монголын Номын Сангуудын Консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Б.Пүрэвсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

Урилгаар Чингэс хааны одонт, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Х.Намсрай “Derivation of Some Physical Characteristics of the Big Bang Theory” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

Сэтгүүлийг эрхлэн гаргахад дэмжиж ажилласан ШУТИС-ийн ЭШИГазрын хамт олон, ХШУС-ийн профессор, багш нар болон өгүүлэл хэвлүүлсэн эрдэмтэн, судлаач нартаа талархал илэрхийлье.

Эрдэм номын эрхэм буян эгнэгт дэлгэрэх болтугай!

 

 

 

 

 

Сэтгүүлийн редакцын зөвлөл, хэвлэлийн хороо

2019.10.29

Affiliated schools