link

Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах төслийн танилцуулга, нарны судалгааны лабораторийн нээлт боллоо
2019-11-02 01:55

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй БСШУСЯ-наас  “Орон нутгийн хөгжлийг дэмжих” төсөл хөтөлбөрөөс Технологийн сургууль дээр 3 төсөл хэрэгжиж байна. Үүнд:

  1. Оюутны дотуур байрны цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр бүхий системээр хангах
  2. Оюутны бизнес инкубатор төв байгууллаа. Оюутны аж ахуй эрхлэлтийн сэтгэлгээг хөгжүүлэх гарааны компани байгуулах зорилгоор
  3. Уран шаглаа оюутны урлан бүтээх төв

Нэр бүхий төслүүдийн үйл ажиллагааны нээлт боллоо.

Нээлтэд Технологийн сургуулийн захирал доктор Д.Зоригтхүү, Шинжилгээ судалгаа хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал доктор Ц.Төгсбуян, Орхон аймгийн засаг даргын орлогч Н.Батжаргал, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт, Эрчим хүчний хэлтсийн дарга доктор Ш.Төрбат нарын албаны хүмүүс оролцлоо. Нээлт Технологийн сургуулийн оюутны байрны дээвэр суурилуулсан 14 нарны дэлгэц бүхий эрчим хүчний эх үүсгэврийн дэргэд боллоо.

Нарны судалгааны лабораторыг нээж захирал доктор Д.Зоригтхүү үг хэллээ. Тэр хэлсэн үгэндээ өнөөгийн байдлаар тус нарны станц нь 2019 оны 6-р сарын 28-наас хүчин чадлынхаа 50%-д ажиллаж эхэлсэн. Нийт 1673 кВт эрчим хүч үйлдвэрлэж оюутны байрны цахилгаан хангамжид нийлүүлсэн байна. Өдөрт дунджаар 25кВт/хоног, сард 750кВт/сар эрчим хүч үйлдвэрлэжээ. Урьдчилсан байдлаар  жилд 9000 орчим кВт эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Энэ нь 1 сая 600 мянган төгрөгийн эрчим хүч хэмнэх тооцоо гарч байна.

  1. Мөн Нарны судлагааны лабораторт Нарны эрчим хүчний модульчилсан хөтөлбөр хэрэгжүүлснээр оюутнууд сонгоноор болон заавал үзэх хичээлийн хөтөлбөрөөр суралцаж Сэргээгдэх эрчим хүчний нарны төрөл бүрийн станцын ажиллагаатай танилцах, лабораторын нөхцөлд судлагаа, шинжилгээ, хийх, туршилт хийх, тоног төхөөрөмжийн сонголт тооцоо хийх чадамж эзэмших боломж бүрдэнэ.
  2. Нарны судалгааны лаборатор нь Орхон аймаг бүс нутгийн аж ахуйн байгууллага иргэдэд нээлттэй үйл ажиллагаа явуулах ба Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар  түргэвчилсэн сургалтууд явагдаж төслийг түгээн дэлгэрүүлэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
  3. Судалгааны лабораторт нарны төхөөрөмжийг ашиглах нарны байршил, улирлын байдлаас оновчтой ашиглах суурь судалгаа хийснээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт нарны эрчим хүч ашиглах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх судалгааны мэдээллийн баазыг бий болгох ач холбогдолтой юм.
  4. Мөн орон нутагт болон ШУТИС-ийн хэмжээнд анх удаа Сэргээгдэх эрчим хүчний нарны мини станц ашиглалтад орж байгаагаараа онцлого юм гэж онцлов.

         Төслийн танилцуулгын хүрээнд  Оюутны бизнес инкубатор төвийн төслийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцав. Тус төслийн удирдагчаар технологийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны албаны тэргүүлэх мэргэжилтэн Д.Хүрэлбаатар ахлаж ажиллаж байна.  Оюутны аж ахуй эрхлэлтийн сэтгэлгээг хөгжүүлэх гарааны компани байгуулах зорилгоор өнөөгийн байдлаар бизнес эрхлэх сонирхолтой оюутнуудыг сонгон шалгаруулж эхний удаа 2 компани байгуулж тэдгээрийг бойжуулах, зах зээлд шилжүүлэх талаар ажиллаж байна. Мөн дараагийн төсөл болох Уран шаглаа оюутны төсөлийн ажиллагаатай танилцав. Тус төслийг Технологийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны албаны тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг удирдаж байна. Орчин үеийн программ хангамж бүхий оёдолын машинаар  оюутнууд төрөл бүрийн үндэсний дээл хувцас, ажлын хувцас, хүнсний эко тор үйлдвэрлэж байгаатай танилцав.

          Дээрх төслүүдтэй танилцсан Орхон аймгийн засаг даргын орлогч Н.Батжаргал, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар дээрх төслүүдийг орон нутагт хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар саналаа хэлэв. Тэд хэлэхдээ СЭХ-ийг Орхон аймгийн гэр хороололд нэвтрүүлэх

ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

СЭХ-ны нарны системийн сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, сургалт явуулах

Орон нутагт түгээн дэлгэрүүлэх танилцуулах ажил зохион байгуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын алслагдсан байгууламжуудад СЭХ-ний нарны станц суурилуулах

СЭХ-нйи нар, салхины эрчим хүчний сургалт, судалгааны бүсийн төв болон өргөжих зорилт тавьж байна.

  

  

Мэдээ бэлтгэсэн        Б.Хээрийнбаатар

Affiliated schools