link

“БҮТЭЭМЖ, ЧАНАРЫН ГАЙХАМШИГ” Сургалт-семинар болов
2011-11-29 01:20 Админ

“Бүтээмж, чанарын гайхамшиг” сургалт-семинарыг оролцогчдын бүтээмж, чанарын удирдлагын мэдлэгийг бататгаж, бүтээмж, чанарын хөдөлгөөний тэргүүн туршлагатай танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн харъяа Компьютерийн техник менежментийн сургууль, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Ньютел” компанитай хамтран 2011 оны 11-р сарын 24-25 оны өдрүүдэд КтМС болон “Ньютел” компаний сургалтын байранд зохион байгуулав.

Сургалт-семинарт ШУТИС-ийн харъяа КтМС-ийн 2 багш, Жижиг дунд үйлдвэрийн менежментийн IV курсын 12 оюутан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 17 ажиллагчид, “Ньютел” ХХК-ийн 8 ажилтан оролцсон болно.

 

Уг сургалт-семинараар КтМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал док., проф. Л. Оюунцэцэг “Монголын бүтээмжийн хөдөлгөөний ололт туршлага, цаашдын зорилт”, “Монгол улсын хөгжлийн хандлага: Инноваци ба мэдлэгийн эдийн засаг” сэдвээр лекц уншсан ба “Эрдэнэт” үйлдвэр, “Ньютел” ХХК-ний ажилтнууд өөрийн байгууллага дээр нэвтрүүлж хэрэгжүүлж буй бүтээмж, чанар дээшлүүлэх хөтөлбөр, түүний хүрсэн үр дүн, амжилт, сургамж, цаашдын зорилт сэдвийн дор туршлагаасаа харилцан солилцлоо.  Мөн “Говь” ХК, “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаа, бүтээмжийн хөдөлгөөний туршлагатай танилцах аялал зохион байгууллаа.

Сургалт-семинарын ач холбогдол нь байгууллагууд харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцахаас гадна мэргэжлийн оюутнуудын хувьд танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, практик туршлагаас суралцах боломж олгож буй явдал байлаа.


ЗХШҮГ

Affiliated schools