link
ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш др. О.Мөнхцэцэг Япон улсын Нагояа Их Сургуулийн урилгаар зочин дэд профессороор 2 дох удаагаа ажиллаад ирлээ. Тэрээр өмнө 2017 онд 3 сараар уригдан ажилласан бол энэ удаад 2 сарын хугацаатай ажилласан байна.
Уригдаж ажиллах явцдаа ГУУС дээр хэрэгжиж буй Улсын төсвийн зөвлөх үйлчилгээний Их Өлзийт 50 төслийн чулуун дээжид Уран-Хар тугалганы изотопын нас тогтоох ажлыг давхар хийж гүйцэтгэсэн.
О.Мөнхцэцэг Нагояа Их Сургуультай 2012 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус сургуулийн ахьсан түвшний хөтөлбөрийн “Environmental survey in Ulaanbaatar” хамтарсан оюутны хээрийн дадлагыг Монголд зургаан удаа хамтран зохион байгуулалцаж, Монгол талаас нийт 3 сургуулийн 50 оюутан, 10 багш оролцуулан ажилласан байна.
Мөн Нагояа Их Сургуулийн Музейд хэрэгжсэн “Natural history” хөтөлбөрийн хамтарсан хээрийн дадлагыг хоёр оронд хийхэд Монгол талаас 5 удаа зохион байгуулалцаж, 5 профессор багш, 13 оюутныг Монгол талаас оролцуулан Монгол болон Япон улсад дадлагажуулан ажиллажээ.
Эдгээр хамтарсан хээрийн судалгааны ажлуудад манай багш, судлаачид, оюутныг оролцуулах, дадлагажуулах санхүүгийн асуудлыг бүрэн хариуцан ажилласан Нагояа Их СУргуулийн хамт олон, хамтран ажилласан бүх багш, судлаачдадаа гүнээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Япон улсын Нагояа хотод Япон, Монгол оюутны хамтарсан судалгааны ажлын үеэр
Нагояа Их сургуульд суралцаж байсан ШУТИС-ийн геологи мэргэжлийн төгсөгчдийн хамт
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened