link
ШУТИС-ийн оюутнууд хичээлийн байрны гадна орчинд тамхи татах асуудал их байгаа тул “Соёмбо” клубийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ОСҮА, МА, БАС, ЭХС, ГУУС-ийн сургалтын албаны ажилтан нар хамтран хичээлийн II, III дугаар байрны гадуур 2019 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 2 удаагийн завсарлагаагаар эргүүл хийж ажилласан.
Энэ хугацаанд тамхи татсан оюутнуудыг сургуулиудын сургалтын албаны ажилтан нар бүртгэсэн. Бүртгэгдсэн оюутнууд өмнө нь тамхи татаж “Соёмбо” клубийн бүртгэлд 1 удаа бүртгэгдсэн байвал 50 000 төгрөг, 2 удаа бүртгэгдсэн байвал 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээг авна.
Мөн БАС-ийн байр ашиглалтын албанаас хичээлийн II, III байрны гадна “Камер ажиллаж байна. Тамхи татахыг хориглоно” гэсэн анхааруулгын тэмдэглэгээг хийж байршуулна.
Сургуулийн ойр орчимд Сүхбаатар дүүргийн 8- р хорооны цагдаа нар эргүүл хийж ажилладаг. Өдөр бүр “Соёмбо” клубийн оюутнууд эргүүл хийдэг.
Цаашид сургуулийн ойр орчимд тамхи татуулахгүй байх асуудлыг багасгахад дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд
Оюутны соёл, үйлчилгээний алба
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened