link
ШУТИС-ийн сайн дурын “хятад хэлний клуб” 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 2”-ийг “Ухаалаг орчуулагч” сэдвээр сургуулийн чиглэл, зорилгыг дэмжин 2+2 хөтөлбөрийн болон ТТО-хятад хэлний ангийн оюутнуудад мэргэжлийн хийгээд ажлын байрны орчуулгын хэрэгцээ, ухаалаг хэрэглээг таниулах “ГХС”-ийн хятад хэлний гэрээт багш Т.Баярзаяа, “Монос Фарм Трейд” ХХК-ийн гадаад харилцааны менежер, “Платформ бизнес” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Долгоржав нарыг урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.
Клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах дараах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.
-Ухаалаг орчуулагч гэж юуг хэлэх вэ
-Орчуулга гэж юу вэ
-Орчуулагч болон инженер мэргэжлээр сурч байгаа оюутнууд төгсөөд ажлын байранд дээр хэрхэн орчуулга хийх
-Орчуулга хийхэд юу юу шаардлагатай, тулгардаг асуудлууд
-Орчуулгын алдаа түүний үр нөлөө, орчуулгын сонирхолтой баримт
-Оюутан байх хугацаандаа цагыг хэрхэн яаж үр дүнтэй ашиглаж зорилгодоо хүрэх гэх мэт олон сэдвээр уригдсан зочин маань мэдээллээ танилцуулан, лекцэд суусан оюутнууд хятад англи орос хэлээр зочдоос оюутан байх хугацаандаа эзэмшвэл зохих мэдлэг чадвар, ямар ямар толь бичиг ашиглавал илүү үр ашигтай, сурч байгаа хэл дээрээ хэрхэн илтгэл тайлан бэлдэж танилцуулах, хэрхэн ханзаа цээжлэх зэргээс эхлээд өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлын талаар илүү ихээр сониучлан өргөн хүрээтэйгээр асууж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, оюутанд урам зориг өгсөн тэднийг бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.
Энэхүү лекцэд ГХС-ийн ХХШС-ын англи хэлний багш Ц.Солонго, ТТО-хятад 3,4-р анги, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 2-р ангийнхан болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 60 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб 2019-11-07
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened