link
ШУТИС-ийн тэргүүлэх 1000 оюутны “Манлайлал оролцоо хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Уг оюутны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг зөвлөгөөнд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ШУТИС-ийн манлайлагч 1000 оюутнууд оролцон санал хүсэлтээ солилцлоо.
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улсын хөгжил инженерүүдээс шууд хамааралтай бөгөөд өөртөө итгэлтэй мэргэжлийн боловсон хүчинтэй байх нь улсын хөгжлийн үндэс. Монгол улс хүн ам цөөхөн ч хүн ам ихтэй хоёр хөрштэй тул, бараа бүтээгдэхүүнээ энэ том зах зээлд гаргаж өөрсдийн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүнүүдээ таниулах хэрэгтэй. Монгол брэнд, Монгол инженерүүд дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, бидэнд асар их боломж байна гэв.
Ерөнхий сайд илтгэл тавих үеэрээ Монголд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтууд болох Нефтийн үйлдвэр, төмөр зам зэргийг танилцуулж инженерүүд залхууралгүй суралцаж ирээдүйг бүтээх нь чухал хэмээж байлаа. Монголд Нефтийн үйлдвэр баригдаж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн оюутан залуусын боловсролд анхаарлаа хандуулж, үйлдвэрийн ажилчдын 90 болон түүнээс дээш хувь нь монгол залуус байлгахыг зорин ажиллаж байна”. гэлээ.
Мөн зөвлөгөөний үеэр ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн бүтээл болон ирээдүйн зорилгоо Ерөнхий сайдад танилцууллаа.
ШУТИС-ийн Оюутны Холбооны хяналтын зөвлөлийн дарга С.Болд-Эрдэнэ “Оюутны өөрөө удирдлагын байгууллага ба оюутны оролцоо”, Барилга, архитектурын сургуулийн Иргэний ба үйлдвэрийн барилгын 4 курсийн оюутан Б.Билгүүнзаяа “ШУТИС-д суралцсанаар надад олдсон боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал доктор Д.Ганбат “ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн сургалтын шинэ технологийн талаар Боловсрол 4.0” танилцуулгыг оюутнуудад хийлээ.
Уг зөвлөгөөний үеэр ШУТИС-ийн үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээнд зориулсан ШУТИС-ийн багш, оюутнуудын хүндэтгэлийг урлагийн тоглолтыг амжилттай бэлтгэн зохион байгуулсан эрхэм хүндэт багш нартаа ШУТИС-ийн Эрдмийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал гардуулав.
Манлайлал- оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөний үеэр сурлага, хөдөлмөр, урлаг спорт, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож амжилт гаргасан дараах нэр бүхий оюутнуудад “Тэргүүний оюутан өргөмжлөл” гардуулав.
Д/д |
Сургууль |
Оюутны код |
Оюутны овог, нэр |
Мэргэжил |
|
БУХС |
B170580724 |
Батцэцэгийн Сумъяа |
Марктенгийн менежмент |
|
ГУУС |
B190780013 |
Бямбадорж Жигжиддорж |
Маркшейдер |
|
ГУУС |
B180800017 |
Төмөрцоожийн Тулгабат |
Гидрогеологи |
|
МХТС |
B161070016 |
Батнасангийн Ганзориг |
Автоматжуулалтын систем |
|
ЭХС |
B161050022 |
Төмөрбатын Алтанбагана |
Цахилгаан системийн автоматжуулалт |
Мөн ШУТИС-ийн Оюутны Холбооны “Шилдэг оюутан” тэмдэг, батламжийг гардуулж өгөв.
Д/д |
Сургууль |
Оюутны код |
Оюутны овог, нэр |
Мэргэжил |
|
БАС |
B161350321 |
Батбаярын Билгүүнзаяа |
Иргэний ба үйлдвэрийн барилга |
|
БУХС |
B171620021 |
Баттулгын Өнөрзул |
Нийгмийн ажил |
|
БУХС |
B180580063 |
Отгонбаатарын Энххүслэн |
Бизнесийн удирдлага |
|
ГУУС |
B171100315 |
Батмөнхийн Базарваань |
Уул уурхайн машин тоног төхөөрөмж |
|
ҮТС |
B170210017 |
Батболдын Идэрмөнх |
Үйлдвэрлэлийн дизайн |
|
ЭХС |
B161050307 |
Сэргэлэнгийн Гончигсүрэн |
Цахилгаан хангамж |
|
БАС |
B161340713 |
Батбаатарын Солонго |
Халаалт, агаар сэлгэлт |
|
МЕХТС |
B171150222 |
Загарын Итгэлтбаяр |
Нисэх техникийн механик |
|
БАС |
B161340828 |
Ганболдын Лхагвацэнд |
Ус хангамж, ус цэвэрлэгээ |
|
ГУУС |
B161290104 |
Энхтөрийн Хилчинбаяр |
Өрөмдлөгийн техник, технологи |
|
ҮТС |
B161180100 |
Батбаатар Нарнаа |
Хүнсний чанар, аюулгүй байдал |
Уг үйл ажиллагаанд бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн очиж “Бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагнал”-аар 15 оюутныг шагнав.
Бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагнал авсан оюутнуудын нэрс
Д/д |
Оюутны код |
Оюутны овог, нэр |
Мэргэжил |
Барилга, архитектурын сургуулийн Захирлын нэрэмжит шагналаар |
|||
|
B161340703 |
Э.Урангоо |
Халаалт агаар сэлгэлт |
|
B161350920 |
Б.Баяр-Эрдэнэ |
Автозамын барилга |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Захирлын нэрэмжит шагналаар |
|||
|
B150600014 |
Элбэгсайхан Анужин |
Төрийн удирдлага |
Геологи, уул уурхайн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B170770009 |
Үүртуяагийн Лхагвабат |
Геодези |
2 |
B161270003 |
Ганхуягийн Оюунбилэг |
Уул уурхайн ашиглалтын технологи |
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B180900010 |
Отгонбаатарын Мөнхзориг |
Компьютерын ухаан |
2 |
B191070004 |
Ганчимэгийг Төгсжаргал |
Электроник |
Механик тээврийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B171150069 |
Бат-Итгэлийн Бөртэ-Үжин |
Нисэх техникийн механик |
2 |
B181100631 |
Мандахын Батгэрэл |
Механик инженер 2+2 |
Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B161170300 |
Б.Баярцэцэг |
Хүнсний инженерчлэл |
2 |
B161100500 |
И.Элбэгжаргал |
Механик инженер |
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B187000001 |
Б.Номин |
Германы инженерийн бэлтгэл |
2 |
B180990023 |
Д.Тунгалаг |
Химийн технологи |
Эрчим хүчний сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B161030525 |
Тунгалагтамир Пүрэвсүрэн |
Үйлдвэр хотын дулаан хангамж |
Гадаад хэлний сургуулийн захирлын нэрэмжит шагналаар |
|||
1 |
B170420305 |
Ариунболдын Болор-Эрдэнэ |
Гадаад хэлний орчуулга |
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойд зориулсан “МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО- ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” Оюутны зөвлөгөөнд ШУТИС-ийн мянга мянган оюутан залуусыг төлөөлж ирсэн оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спорт, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened